ITTF-ийн мэдээгээр 03-р сарын 08-нд өндөрлөсөн 2020 оны Катарын Ширээний теннисний нээлттэй тэмцээнд Хятад улсын ширээний теннисний баг эрэгтэйн ганцаарчилсан, эмэгтэйн ганцаарчилсан, эрэгтэйн хос, эмэгтэйн хос зэрэг дөрвөн төрөлд түрүүлж, холимог хосын төрөлд хоёрдугаар байранд шалгарсан байна.

Тэмцээний дараа Хятадын ширээний теннисний баг нийт 246.900 ам.доллар шагналын мөнгөө бүгдийг Үхань хотын тахал хижгийн эсрэг тэмцэж байгаа тэргүүн эгнээнийхэнд хандивлахаар болжээ.





























































