Сүүлийн хагас сар гаруйн хугацаанд "COVID-19" Иранд маш түргэн түгэн дэгдсэн явдалд дэлхий нийт ахнхаарал хандуулж, санаа зовж байна. Иран дахь халдварт өвчний байдал улам хүнд хэцүү болж буй энэ үед Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн 5 хүний бие бүрэлдэхүүнтэй мэргэжилтний хэсэг Иранд хүрч, халдварт өвчний эсрэг тэмцэлд Хятад улсын олсон арга туршлагыг ашиглан Иран улс халдварт өвчний эсрэг тэмцэхэд тусалж байна. Тэдний үйл ажиллагааг ДЭМБ, Ираны Эрүүл мэндийн яам идэвхтэй үнэлсэн байна. Ингээд энэ тухай ХТРТ-ээс Иранд суугаа сурвалжлагч Лэй Шян-пиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Тухайн орон нутгийн цагаар 07-ны үдээс өмнө мэргэжилтний хэсгийн 5 хүн Хятадаас Иранд суугаа элчин сайдын яаманд сурвалжлагчид ярилцлага өгчээ. Мэргэжилтний хэсгийн ахлах Жөү Шяо-хан:
- Өдгөө Иран улс дахь халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх чиг хандлага хүндрэлтэй байна. Ийм тулгамдсан байдалд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нийгэмлэг, Хятадын Өвчин эмгэгээс сэргийлэх төв болон Шанхай хот хамтран 5 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурынхны мэргэжилтний багийг Иранд томилж, халдварт өвчнөөс сэргийлэх ажиллагаа өрнүүлэхэд нь тусалж байна гэж хэллээ. Жөү Шио-хан энэ тухай ийнхүү танилцуулав.
- Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь хэлсэн үгэндээ: "Улаан загалмай бол нэгэн зүйлийн үзэл санаа, туг далбаа юм. Улс орон, үндэстэн, шүтлэгээс давсан, дэлхийн хэмжээн дэх хүмүүнлэгийн үзлийг жолоодон дагуулагч хөдөлгөөн" гэж ярьсан байдаг. Яг ийм улаан Загалмайн үзэл санааны уриалга дор бид мэргэжилтний багийг Иран улсын Тегеранд томилон ирүүлж, холбогдох үйл ажиллагаа өрнүүлж байна.
02-р сарын 29-ний үүрээр Ираны нийслэл Тегеранд ирмэгцээ мэргэжилтний хэсгийн 5 хүн тухайн нутгийн халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэхэд туслах ажилд оролцож, Ираны Эрүүл мэндийн яам, Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэргэжилтэн, ДЭМБ-аас томилсон мэргэжилтнүүдтэй хурал хийж, туршлагаа солилцов. Түүнчлэн "COVID-19"-өөр халдвар авсан өвчтөнийг хүлээн авч авран эмчлэх хэд хэдэн эмнэлэгтэй танилцаж, Ираны тэргүүн эгнээний эмчилгээний хүмүүстэй солилцоо өрнүүлсэн байна.
Мэргэжилтний хэсгийн Ма Шюэжүнь бол судлаач Хятадын Өвчин эмгэгээс сэргийлэх төвийн Вирусын тахлаас урьдчилан сэргийлэх газраас ирсэн. Тэрээр:
- Ерөнхий талаас авч хэлбэл Иран дахь халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх чиг хандлага хүнд хэцүү байгаа бөгөөд тулгарсан сорилт их, сэргийлэлтийн бараа бүтээгдэхүүн хүрэлцээ муутай байна. Гэтэл шинжилгээний илүү олон лаборатори ашиглалт орж, өдгөө Иран улсын анагаахын шинжилгээ хийх, "COVID-19"-өөр халдвар авсан өвчтөнийг оношлох чадвар улам дээшилж байгаа нь баярлууштай хэрэг юм. Халдварыг тогтоон барих, сэргийлэхэд тулгарч буй одоогийн сорилтын талаар Ма Шюэ-жүнь ийн ярьсан байна.
- Өдгөө Иранд хоёр талын сорилт тулгарч байна.
Нэгд, бараа бүтээгдэхүүн хүрэлцэхгүй байна. Оношлох урвалж, сэргийлэлтийн бүтээгдэхүүн, мөн зарим эм бэлдмэл гээд бүгд нэлээд дутагдаж байна. Яриангүй Хятад улс зэрэг олон улсын хамтын нийгэмлэг идэвхтэй туслан дэмжиж байна. Хоёрт, анагаахын шинжилгээний хувьд тэдний чадвар одоо дээшилж байгаа боловч мөн дутагдалтай байна. Оношлох урвалжийн нийлүүлэлтийг цаашид ч баталгаажуулах хэрэгтэй байна.
Мэргэжилтний хэсгийн гишүүн Чянь Жи-пин бол Шанхай хотын Олон нийтийн эрүүл мэндийн клиникийн төвийн ахлах эмч юм. Тэрбээр сурвалжлагчид өмнө нь ДЭМБ-ын ажлын хэсгийн хамт Тегеран дахь шинэ төрлийн коронавирусын уушгины хатгалгаагаар өвчилсөн өвчтөнийг хүлээн авч эмчилж буй эмнэлэгтэй танилцсан тухайгаа ярьжээ.
- Бид ДЭМБ-ын ажлын хэсгийн хамт Тегераны нэгэн тусгай эмнэлэгтэй танилцсан юм. Энэ эмнэлэг бол Тегеран дахь "COVID-19"-өөр халдвар авсан өвчтөнийг эмчилдэг 3 эмнэлгийн нэг. Тэнд бид тэдний эмчилгээний ажилтнуудын сэргийлэлтийн бүтээгдэхүүн, эмчилгээний тоног төхөөрөмж нэлээд дутагдаж байгааг харсан юм. Гэтэл эдгээр эмч нарын үйлчилгээний үзэл ойлголт, хувь нэмэр оруулах үзэл санаа нь бидэнд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Клиникийн эмч болсны хувьд миний харснаар өдгөө Иран дахь халдварт өвчнийг оношлох клиникийн арга байдал, лабораторын шинжилгээ зэрэг нь Хятад улсынхтай үндсэндээ адил байна. Ираны нийгэм нийтийн хичээл зүтгэлээр Иран улс удахгүй ирээдүйд "КОВИД-19"-г маш сайн хориглож чадна гэдэгт итгэж байна.
Энэ сарын 03-нд ДЭМБ-ын Яаралтай төслийн үйл хэрэг хариуцсан албан тушаалтан Майкл Рейан Хятад улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтний хэсэг Иран улсад ирсэн явдалд талархал илэрхийлэв. Түүнчлэн ДЭМБ Хятад улсын мэргэжилтний хэсэгтэй нягт харилцаа холбоотой ажиллаж, Хятад улсын халдварт өвчний эсрэг тэмцлийн туршлагатай уялдуулан, Иран улсад халдварт өвчний эсрэг зүй зохистой арга төслийг хэрэгжүүлэх болно гэж хэллээ. Ираны Эрүүл мэндийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Жаханпур:
- Хятад улсын мэргэжилтний хэсэг Иранд маш олон эрхэм үнэтэй туршлага хангасан гэсэн байна





























































