Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 03-р сарын 10-ны 0-24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын "COVID-19"-ийн халдвар авсан хүн 24 нэмэгдэж, 22 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 31 тохиолдлыг шинээр бүртгэв.
Мөн өдөр 1578 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 3235 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 302 хасагдсан байна.
03-р сарын 10-ны 24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 16145-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 61475-д хүрч, нас барсан хүний тоо 3158-д хүрчээ.
Хүбэй мужид шинээр 13 өвчтөн нэмэгдэж, 1471 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 22 хүн нас баржээ.
Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 177 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 120, Макаод 10, Хятадын Тайваньд 47 хүн тус тус оношлогдсон байна.





























































