Синьхуа агентлагийн мэдээ: 03-р сарын 10-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И урилгаар Италийн Гадаад харилцааны сайд Димайо-той утсаар ярив.
Итали "КОВИД-19"-өөс сэргийлэн хянаж байгаа сүүлийн үеийн байдлыг Димайо танилцуулсан бөгөөд Хятадын талаас хангасан анхаарал дэмжлэгт талархаж, энэ нь хоёр ард түмний уламжлалт найрамдлыг бүрэн харуулав хэмээн үзсэн байна. Димайо:
- Өдгөө Италид халдварын байдал маш хүнд ноцтой байгаа. Хятадын тал халдвартай амжилттай тэмцсэн туршлагыг Италийн Засгийн газар нягт анхааран суралцаж, хүчтэй арга хэмжээ авахаар дамжин халдвар цаашид дэлгэрэхийг хориглож байна. Эмчилгээний бодис болон тоног төхөөрөмж дутаж байгаа хүндрэл бэрхшээл Италид тулгарч байна, Хятадын тал энэхүү яаралтай байдлыг зохицуулахад туслахыг хүсэж байна. Италид байгаа Хятадын цагаачид халдвартай тэмцэх ажилд идэвхтэй үүрэг гүйцэтгэв, Италийн тал цаашид бүх хүчээрээ тэдний эрүүл мэнд болон аюулгүй байдлыг хамгаалах болно гэж хэллээ.
Ван И:
- Италийн сайн найз болон стратегийн хамтын ажиллагааны бүх талын түнш болсны хувьд Италид тулгарсан өрсөлдөөн сорилтыг Хятадын тал бүрэн ойлгож, Италийн талд анхаарал, дэмжлэг үзүүлж буйгаа дахинтаа илэрхийлж байна. Халдварт хил хязгаар байхгүй. Энэ бол хүн төрөлхтний дайсан учраас олон улсын хамтын нийгэмлэг эвлэн нэгдэж, даван туулах шаардлагатай юм. Хятадын тал Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах ойлголтыг үүрд баримталж, Хятадын ард түмний эрүүл мэнд аюулгүй байдлыг бүх хүчээрээ баталгаажуулахын зэрэгцээ дэлхийн олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах болно. Саяхан Хятад улсаас ДЭМБ-д хандив өргөж, халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд зарцуулсан. Басхүү халдварын байдал хүнд ноцтой байгаа юм уу, эмчилгээний нөхцөл эмзэг буурай улс оронд чадахын хэрээр тусламж хангаж байгаа гэж хэлсэн байна.





























































