Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр 03-р сарын 11-ний 0-24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын коронавирусын халдвар авсан хүн 15 нэмэгдэж, 11 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 33 тохиолдлыг шинээр бүртгэв.
Мөн өдөр 1318 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 2206 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 235 хасагдсан байна.
03-р сарын 11-ний 24 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 14831-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 62793-д хүрч, нас барсан хүний тоо 3169-д хүрчээ.
Хүбэй мужид шинээр 8 өвчтөн нэмэгдэж, 1242 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 10 хүн нас барсан.
Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 187 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 129, Макаод 10, Хятадын Тайваньд 48 хүн тус тус оношлогдсон байна.





























































