Бээжингийн нийгмийн хорооллын Хижиг тахлаас сэргийлэн, тогтоон барих албаны дэд захирал, Хотын намын хорооны зохион байгуулах хэлтсийн дэд дарга Жан Чян 11-ний өдөр:
-- Халдварт өвчний байдал хүнд ноцтой орнуудаас Бээжинд хилээр орж ирсэн хүмүүст гэртээ тусгаарлах буюу төвлөрүүлэн 14 хоног ажиглалт хийхийг хэрэгжүүлэхээс гадна, байдал хүнд бусад орнуудаас Бээжинд хилээр орж ирсэн хүмүүс мөн гэртээ тусгаарлах буюу төвлөрүүлэн 14 хоног ажиглалт хийлгэх, түүнчлэн хорооллын эрүүл мэндийн хяналт удирдлагад хамрагдах хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалжид танилцуулснаар Бээжинд хилээр орж ирсэн хүмүүст хандан "Ковид-19"-ийн сэргийлэлтийг эрчимжүүлэхийн тулд Бээжин хотын Хятадын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн Шүнь И-гийн бүсэд тусгайлан төвлөрүүлэх, тараах цэг байгуулж, олон муж, хот болон хотын олон дүүргүүд тус тус ажлын хэсэг томилж, 24 цагаар хуваарилан хүргэж байна гэсэн байна.





























































