Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 10-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, халдварт өвчний нөлөөг зохицуулан, гадаад худалдаа, гадаадын хөрөнгийг тогтвортой байлгах шинэ арга хэмжээг тогтоосон байна. Аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, хөрөнгө санхүүжилтийн гинжин хэлхээг улам саадгүй болгож, төрөл бүрийн үйл явцад уялдаатайгаар аж үйлдвэрлэлийг сэргээх талаар төлөвлөлт хийв. Түүнчлэн тусгайлан дахин олгох зээл болон нөхөн олговрын бодлогын үүргийг сайтар хэрэгжүүлж, халдварт өвчнийг тогтоон барих, хориглохын зэрэгцээ ханган нийлүүлэлтийг дэмжиж, компани, аж ахуйн нэгжийн дараасыг хөнгөлөн хөгжүүлэхийг шаардсан байна.





























































