2020 оны 03-р сарын 11-ны өдрийн 07:00 цагаас 03-р сарын 12-ний өдрийн 07:00 цаг хүртэл Өвөр Монголын “COVID-19”-ийн халдварын шинээр оношилсон өвчтөн болон шинээр нэмэгдсэн сэжигтэй өвчтөн нэмж мэдүүлээгүй. Улаанцав хотын Хуа Дэ шианьд 1 өвчтөн эмнэлгээс гарсныг мэдүүлэв.
03-р сарын 12-ны өдрийн 07:00 цаг хүртэл ӨМӨЗО-ы “COVID-19”-ийн халдварын оношилсон өвчтөн нийт 75, одоо эмчлүүлж байгаа оношилсон өвчтөн 3, эмнэлгээс гарсан 71, нас барсан 1, сэжигтэй 1 өвчтөн байна. Үүнд, одоо эмчлүүлж байгаа 3 оношилсон өвчтөн нь:
1. Бугат хотын Түмэд баруун хошуунд 2.
2. Хөх хотын Юй Чуань дүүрэгт 1.
Сэжигтэй өвчтөн 1 (Хөлөнбуйр хотын Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуунд 1), өвчтөнийг тогтсон эмнэлэгт тусгаарлан эмчлүүлж байна. Одоо эмнэлгийн ажиглалтад хамрагдаж байгаа 68 хүн байна. Тус өдөр эмнэлгийн ажиглалтаас гаргасан 12 хүн байна.
ӨМӨЗО-ы Нам, Засгийн газар манай орны халдвараас урьдчилан сэргийлэн хянах ажилд ихээхэн хүч тавьж, бүх төрлийн хяналтын ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулалттай уялдуулан эмх цэгцтэй хийж байна.





























































