12-ны өдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн Бээжинд хэлэхдээ, Хятад улсын энэ удаагийн тахлын оргил үе ерөнхийдөө өнгөрсөн, шинэ тохиолдол үргэлжлэн буурч, тахлын тархалт ерөнхийдөө нэлээд дор түвшинд хүрлээ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, дэлхий нийтэд тахал хурдтай тархаж буйд Хятад улс нягт анхаарал хандуулж байгаа бөгөөд улс орнуудын урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлын дарамтыг сэтгэлээрээ мэдэрч байна. Хятад улс цаашид ДЭМБ болон холбогдох улс орон бүс нутагтай үр ашигтай хамтран ажиллаж, тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд Хятад улсын хувь нэмрийг үргэлжлэн оруулахад бэлэн байна гэжээ.





























































