- Итали эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай тул яаралтай хэрэгцээг шийдвэрлэхэд Хятад улсын тусламжийг хүсэж байна гэж саяхан Италийн Гадаад хэргийн сайд Луйжи Ди Майо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэрилцааны сайд Ван И-тэй утсаар ярих үедээ хүсэлт гаргасан юм.
Халдварт өвчний дэгдэлтээр Европт хамгийн хүнд байгаа Италид орон нутгийн цагаар энэ сарын 11-ний өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 12462 тохиолдол оношлогдсоноор бүртгэгдэж, 827 хүн нас баржээ. Италийн Ерөнхий сайд Конте энэ сарын 11-ний орой үндэсний хэмжээнд эмийн сан, хүнсний дэлгүүр зэрэг шаардлагатай дэлгүүрүүдээс бусад бизнесийн бүх үйл ажиллагааг зогсоохыг шаарджээ.
Халдварт өвчинд хил хязгаар байхгүй, хүндрэл бэрхшээлтэй үед нөхрийн зовлон бол өөрийн зовлон юм. Хятад улс Италид амны хаалт зэргийн эмнэлгийн хэрэгслүүдийн тусламж үзүүлэх бөгөөд шаардлагатай илүү олон эд материал, тоног төхөөрөмжийг экспортолж өгсөн бөгөөд Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн 7 бие бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг 11-ний өдөр авран туслах холбогдох хэрэгслүүдийг авч Италийг зорьсон юм.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хятад улс шаргуу хатуужилтай ажиллаж, халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох ажил үе шатны чанартай ахицад хүрч, олон улсын хамтын нийгэмлэгт хамгаалалтын шугам татаж өгсөн. Улмаар талуудад сэргийлэн хянах эрхэм нандин цагийг олгож өгсөн юм. Үүний зэрэгцээ Хятад улс нээлттэй, ил тод зарчмыг мөрдөн, дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хамгийн түрүүнд вирусын гений дарааллын мэдээллийг өгч, холбогдох улс орон бүс нутагт тахлын тухай мэдээллийг цаг алдалгүй өгч байна.
Хятад улс өдгөө Европын холбоо, АСЕАН, Африкийн холбоо зэрэг талуудтай видео хурал хийж, КОВИД-19""-ийг эмчлэх хөтөлбөр болон урьдчилсан сэргийлж, таслан зогсоох төслийн тухай нийтлэлийг олон хэлэн дээр орчуулжээ. Хятад улс мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандивлаж, холбогдох улс оронд тулгам шаардагдаж буй эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг хандивлах эсвэл экспортолж, мэргэжилтний багаа илгээж байна. Нэмж дурдахад Хятад улс холбогдох оронд эм бэлдмэл, вакцин, оношлуур зэрэг тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
Хятад улс эдгээр үйл ажиллагаагаараа халдварт өвчний эсрэг тэмцэж байсан хүнд үед тус дэмжлэг үзүүлсэн олон улсын хамтын нийгэмлэгт хариу барьж байгаа бөгөөд олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдалд хариуцлагаа ухамсарлаж, Хятад улсын удирдагчийн уриалсаар ирсэн Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлалыг бодит үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байгаа явдал юм.
Одоохондоо дэлхий нийтийн байдал хүнд ноцтой ээдрээтэй байна. Гэсэн хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом:
- Шинэ төрлийн коронавирусыг хориглох боломжтой гэдгийг бодит практик нотолсон. Улс орнууд цаг алдалгүй оношилж, эмчилж, тусгаарлахын зэрэгцээ ард иргэдээ дайчлах юм бол тахал тархахаас сэргийлэх боломжтой. Улс орнуудын Засгийн газар халдварт өвчний эсрэг тэмцэлд бүх байгууллагаа нэгтгэх ёстой гэсэн юм.
Гэхдээ эдгээр шинжлэх ухаанч зөвлөгөөг зарим улс орон аваагүйн дээр хөршдөө дайсагнаж, хамтран ажиллахыг үл тоомсорлож, хариуцлагаа шилжүүлэх үйлдэл үйлдэж, дэлхий нийтийн вирусын эсрэг тэмцэлд саад бэрхшээл учруулж байна.
Халдварт өвчин бол хүн төрөлхтний нийтлэг дайсан учраас олон улсын хамтын нийгэмлэг эв санаагаа нэгтгэн ажиллах шаардлагатай. Дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, халдварт тахлын эсрэг тэмцэж буй үйл ажиллагаанд Хятад улс оролцсоор бөгөөд өөрийн хувь нэмэр хүчин зүтгэлээ үргэлжлэн оруулах болно.





























































