“COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлын төвийн удирдах багийнхан энэ сарын 12-нд хуралдаж, хурлыг Хятадын ерөнхий сайд Ли Кэчян даргалсан байна. Хурлаар халдварын байдлын өөрчлөлтийн дагуу бүс болон зэрэглэл хувааж, урьдчилсан сэргийлэх баталгаажуулах ажлыг сайтар хийж, хил дамжин халдварлахаас сэргийлэх хэрэгтэй хэмээх шаардлага тавьжээ.
Хуралд онцлохдоо, Үхань болон Хүбэйд өвчний байдал хүнд байгаа өвчтөнийг үргэлжлэн эмчлэн, хорооллын хэмжээнд урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдралын баталгаажуулалт, бусад өвчнийг эмчлэх зэрэг ажлыг сайтар хийх хэрэгтэй. Холбогдох байгууллагууд болон орон нутагт зориулсан бодлого хэрэгжүүлж, хил дамжин халдварлахаас урьдчилсан сэргийлэх ёстой. Холбогдох улс орон болон олон улсын байгууллагад боломжийн хэрээр тус дэмжлэг үзүүлнэ. Үйлдвэрлэлээ сэргээх боломжтой аж ахуйн нэгжүүд халдварын эсрэг тэмцэлд шаардлагатай хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангах сууринд зах зээлийн журмаар гадаадын худалдан авах хэрэгцээг хангах ёстой гэсэн байна.
Хурлаас: Хүндрэлтэй иргэдэд илүү тус дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлээ даруй сэргээхийг дэмжих бөгөөд хэвийн үйлдвэрлэл амьдралын дэглэмээ бүх талаар сэргээхийг шаардсан байна.





























































