03-р сарын 16-нд хэвлэгдэх “Үнэн” сэтгүүлийн 6 дахь хэвлэлд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулахын тулд хүчирхэг шинжлэх ухаан технологийн туслалцаа хангана” гарчигтай чухал өгүүллийг нийтлэнэ.
Өгүүлэлд: Хүн төрөлхтөн өвчин эмгэгтэй тэмцэхийн хамгийн хүчтэй зэвсэг бол шинжлэх ухаан технологи юм. Хүн төрөлхтөн онц том гамшиг, хилжиг тахлыг ялан давахад шинжлэх ухаан технологи болон технологийн шинэчлэлээс салж чадашгүй юм. Хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх шинжлэх ухааны судалгааг шинжлэх ухаан технологийн нэгэн чухал тулгамдсан үүрэг болгож, шинжлэх ухааны олон төрлийн хүчийг нэгтгэн, нэгдэлтэй удирдаж, зохицолтой ахиулж, шинжлэх ухаанч шинж чанарыг баримтлан, аюулгүй байдлыг баталгаажуулсан үндэс суурийн дагуу судалгааны ахицыг түргэтгэж, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх судалгааны чухал хүндрэлтэй асуудалд түргэхэн ахиц гаргаж, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх ард нийтийн тэмцэл, ерөнхий тэмцэлд хүчирхэг шинжлэх ухаан технологийн түшиг тулгуурыг хангах хэрэгтэй гэж онцолжээ.
Өгүүлэлд:эм бэлдмэл, эмчилгээний төхөөрөмжийн судалгааг эрчимжүүлэх, клиникийн авран эмчлэхийг харилцан уялдуулж, эдгэрэх нормыг нэмэгдүүлэн, нас баралтыг бууралах хэрэгтэй. Бүх хүчээ дайчлан илүү олон өвчтөний амь насыг аврах бол одоогийн тулгамдсан асуудал, чухлаас чухал үүрэг мөн. Шинжлэх ухааны судалгаа нь өвчний байдал нь хүнд өвчтөнүүдийг авран эмчлэхийг тэргүүн чухал үүргээ болгож, шинжлэх ухааны судалгааны дэмжлэг болон үйлчилгээг өмнө фронтын авран эмчлэхэд төлөвлөж, клиникийн судалгаа болон клиникийн авран эмчлэхийг зохицолтой уялдуулж, шинжлэх ухааны судалгааны үр бүтэмжийг клиникийн судалгаа эмчилгээнд нэн илүү хэлбийлгэх хэрэгтэй гэжээ.
Өгүүлэлд:вакцины судалгаа болон үйлдвэрлэлийн гинжин хэлхээг уялдаатай холбож, гарч болзошгүй байнгын чанартай тогтоон барих, сэргийлэх ажилд бүрэн сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Вирусийн эх үүсвэр болон түүний түгэн тархах зам сувгийн судалгааг нэгтгэн, вирусийн эх үүсвэр хаанаас ирснийг хааш очсоныг тодорхойлох хэрэгтэй гэжээ.
Өгүүлэлд:хижиг тахлын эсрэг шинжлэх ухааны судалгааны олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал бол бүгд хүн төрөлхтөнд нүүрлэсэн хамтын сорилт тул улс орнууд гар нийлэн тэмцэх шаардлагатай юм. Өдгөө, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахал олон оронд гарч байна. ДЭМБ-тай харилцаа солилцоогоо эрчимжүүлж, холбогдох улс орнууд, ялангуяа хижиг тахлын байдал хүнд улс орнуудтай вирусийн эх үүсвэр, эм бэлдмэл, вацкин, шинжилгээ зэрэг талын шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, үндэсний аюулгүй байдал баталгаатай байсан урьтал нөхцлийн дагуу шинжлэх ухаан технологийн судалгааны тоо бүртгэл, мэдээллийг хуваалцаж, хамтарсан судалгаанд арга зам дэвшүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг ахиулахад оюун ухаан, хүчин чадал нэмэрлэх хэрэгтэй гэжээ.





























































