Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын мэргэжилтний багийг Италийн тал өндрөөр үнэлсэн байна

Хятадын мэргэжилтний багийг Италийн тал өндрөөр үнэлсэн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 03-р сарын 16-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улсаас Италид томилсон халдварт өвчний эсрэг эмчилгээний мэргэжилтний баг энэ сарын 12-нд Ромд ирсэн өдрөөс эхлэн шуурхай ажилдаа орсон нь Италийн талын өдөр үнэлгээ, халуун хүрээллийг олсон байна гэжээ.

Италийн халдварт өвчний эсрэг тэмцэх ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэхийн тулд Хятадын засгийн газар Италид эмчилгээний мэргэжилтний баг томилсон юм. 9 гишүүдийн бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг нь эмнэлгийн эд материал, тоног төхөөрөмж авч 12-ны өдөр Шанхайгаас мордон Ромыг зорьсон байна. Италийн тал 13-нд хэвлэлийн бага хурал хийж Хятадын туслалцааны мэргэжилтний багийг угтаж буйгаа илэрхийлжээ.

Мөн Гэн Шуан Италид дэмжлэг үзүүлэхээр очсон Хятадын мэргэжилтний багын ажлын байдлыг танилцуулахдаа, “Хятадын мэргэжилтний баг Ромд хүрмэгцээ ажлаа эхлүүлж, Италийн халдварт өвчний нөхцөл байдлыг үндэслэн Италийн Эрүүл мэндийн яам, Улаан загалмайн нийгэмлэг, Эрүүл мэндийн судалгааны хүрээлэн, түүнчлэн Ромын Үндэсний халдварт өвчний эмнэлэг зэрэгтэй өвчтөнийг авран эмчлэх, эм бэлдмэл хэрэглэх талаар туршлага солилцон, Италийн эмнэлгийн ажилтнуудтай олон нийт, эмнэлгийн ажилтнуудын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн байгууллагуудын хамгаалалтын түвшинг тогтоох талаар санал бодлоо солилцон байна. Италийн талтай санал бодлоо солилцох дундаа, мэргэжилтний баг Италид амьдарч буй Хятадын цагаачид, суралцаж буй Хятад оюутнуудад онлайн хичээл зохион байгуулж, COVID-19-ийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга зэргийг танилцуулсан байна. Уг онлайн хичээлийг давхардсан тоогоор 700 мянга орчим хүн үзэж, холбогдох бичлэгийг гадаад дотоодын олон хэвлэл мэдээллийнхэн дамжуулсан байна. Мэргэжилтний баг мөн Италийн тал хүлээн авч эмчлэн эдгэрүүлсэн Хятад улсын иргэнийг тусгайлан эргэсэн юм” гэжээ.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:4319
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7