Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын харьяат нар МУ-ын УЗН-т хандив өргөв

”КОВИД-19”-ийн эсрэг МУ-ын Засгийн газар, ард түмний хийж буй ажлыг дэмжиж, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, МУ дахь Хятадын Цагаач Иргэдийн Нийгэмлэг болон МУ дахь 82 өрх цагаач иргэдээс МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгт хандив өргөх арга хэмжээ 03-р сарын 19-нд МУ-ын ГХЯ-нд боллоо.

  Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Элчин зөвлөх Ян Чиндүн, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь зэрэг дипломат албаны хүмүүс, Монголын талаас МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцлоо.

Хятадын төр засаг, ард түмний зүгээс шинэ коронавирусын эсрэг МУ-ын төр засаг, ард түмний хийж буй ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар юуны өмнө МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд:

- Ёстой хүн чанарыг шалгасан маш амаргүй сорилтын ард бид гарч байна. Өчигдрийн авсан мэдээгээр БНХАУ-д халдвар авсан нэг ч хүн нэмж бүртгэгдээгүйг энд онцолж хэлмээр байна. Үүнээс гадна, БНХАУ-д шинэ коронавирусын судалгаа шинжилгээ маш идэвхтэй явагдаж байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ энэ асуудалд маш хариуцлагатай хандаж, энэ бол ялж болдог өвчин гэдгийг Олон улсын хамтын нийгэмлэгт харууллаа. БНХАУ ялж чадаж байгаа бол бид бүгдээрээ ялж чадна. “Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэсэн ардын уламжлалт үг бий. Өвдөж байгаа хүмүүсээ гадуурхахгүй, янз бүрээр дуудахгүй, харин зовлонг нь ойлгож, сэтгэлийн дэм өгч, хүн шиг хүн гэдгээ таниулах, хэн нь хэн бэ гэдгээ харуулах цаг ирээд байна. Манай хөрш БНХАУ үнэхээр эртнээс хаяа залган оршиж ирсэн анд нөхөд гэдгээ харууллаа. Бид хамтын хүчин чармайлт ажилтад хүрнэ гэдэгт бүрэн итгэж байна гэж тэмдэглэлээ.

    Элчин сайд Цай Вэньрүй:

- Хятад улсад "КОВИД-19" дэгдсэний дараа МУ-ын төр засаг, ард түмэн биднийг ойлгон дэмжиж, сэтгэлийн дэм, мөнгө төгрөгийн дэмжлэг судлалцаа үзүүлсэн. Үүнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархаж, энэ ачийг хэзээ ч мартахгүй. Шинэ коронавирус бол хүн төрөлхтөнд тулгарсан нийтийн дайсан юм. Аливаа улс орон ганцаараа энэ өвчинтэй тэмцэж ялж чадахгүй гэдгийг бодит байдал харуулж байна. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг. Энэ өвчинтэй тэмцэхэд дэлхий нийтээр сэтгэл санаа нэгтэйгээр хамтран ажиллах шаардлагатай юм. МУ-ын Засгийн газар энэ өвчинтэй тэмцэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн ачаар МУ-ын дотоодод халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй байгаад бид маш их баяртай байна. Мөн энэ өвчинтэй тэмцэх хүрээнд цаашид хамтран ажиллах, мөн МУ-ын төр засаг, ард түмний ачийг хариулах гэсэн үүднээс манай ЭСЯ болон дипломат ажилтнуудын зүгээс боломжийнхоо хэрээр сэтгэлийн хандив өргөж байна гэж хэллээ.

   МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа:

- Өдгөө дэлхий даяар том сорилт, том аюулд тулгараад байна. Энэ том сорилт, том аюулыг Хятадын ард түмэн ялж чадлаа. Хятад улсын зохион байгуулалттай, шинжлэх ухаанч, үр дүнтэй олон талт үйл ажиллагаа нь энэхүү том сорилт, том аюулыг дарж чадна гэдгийг дэлхий дахинд харууллаа. Өнөөдөр монголчууд бид ч үүнд маш их баяртай байна гэж хэлэв.

   Монгол, Хятад хоёр орон бол олон мянган км-ээр хиллэдэг, эдийн засаг худалдаа, соёл урлаг зэрэг олон салбарт өргөн харилцаатай сайн хөрш. Шинэ коронавирусын дэгдэлтийн голомт гэгдэж байсан Үхань хотоос оюутнуудаа бид татаж байсан. Тэндээс ирсэн нэг ч иргэн халдвар авчраагүй. Энэ бол Монгол, Хятад хоёр орны хамтын хүчин чармайлтын үр дүн. Одоо Хятадын эрүүл мэндийн байгууллага болон Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийнхэн Итали улсад тусалж эхэллээ. Энэ нь Хятад улсын хүрсэн ололт амжилт, хуримтлуулсан туршлагын үр өгөөжийг бусад улс орон хүлээж авч, дэмжлэг туслалцаа хүртэж байгаагийн хамгийн сайн жишээ юм. Манай байгууллага өдөр тутамд Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй вичатаар байнгын харилцаа холбоотой ажиллаж, тэдний туршлагаас суралцаж байна. Мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ирээдүйд улам өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэл төгс байна гэж тэрээр тэмдэглэлээ.

    Элчин сайд Цай Вэньрүй ЭСЯ болон Хятадын дипломат ажилтнуудын хандивласан 103.34 сая төгрөгийг МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогбаатарт, МУ дахь Хятадын Цагаач Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжань тус нийгэмлэг болон 82 өрх цагаач иргэдийн хандивласан 8,000,000 төгрөг, 15,390,000 төгрөгийг МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад тус тус гардуулан өгсөн байна.  Үүнээс гадна, 03-р сарын 05-нд Элчин сайд Цай Вэньрүй хувиасаа МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэгт 1000 ам.доллар хандивлалаа.

Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:5228
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7