Ван И:
- "КОВИД-19" гарснаас хойш дарга Ши Жиньпиний эрчимтэй удирдлагаар Хятадын ард түмэн хатуужилтай тэмцсэний үр дүнд бид ялалтын гэрэл гэгээг олж харлаа. Хятад улс ерөнхий төлөвлөлт, уялдаа холбоогоо эрчимжүүлж, улсын дотоодын халдварын эсрэг тэмцлээр хялбар бус олж ирсэн үр дүнг чармайн бэхжүүлж, халдварт өвчний гаднаас зөөвөрлөгдөн ирэх нөлөөг урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ажил үйлдвэрлэлээ эрчимтэй сэргээж, халдварын улмаас авчирсан хохирлыг хамгийн дор хэмжээнд хүртэл багасгахын тулд хичээн ажиллаж байна. Хятад улс нээлттэй, ил тод, хариуцлагатай байр суурь баримталж, ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэгтэй мэдээллээ хуваалцан, хамтын ажиллагаа өрнүүлж, Хятадын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалсан төдийгүй халдварт өвчинтэй тэмцэх улс орнуудад үнэ цэнтэй цаг хугацааг хожиж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн үйлст жинтэй хувь нэмэр оруулсан юм. Дотоодод халдварт өвчний нөхцөл байдал сайжрахын хэрээр Хятад улс хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, тусламж шаардлагатай улс орнуудад өөрийн бүх хүчин чадлаараа тусламж үзүүлж байна гэж хэллээ.
Лавров:
- Дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятадын тал хүчтэй арга хэмжээ авч, дотоодын халдварт өвчний тархалтыг үр дүнтэй тогтоон барьж хяналтдаа авснаар дотоодын нөхцөл байдал илт сайжрах хандлага гарлаа. Хятадын талын халдварт өвчний эсрэг тэмцэлд гаргасан өндөр үр дүнд Оросын тал баяр хүргэж байна. Мөн Оросын талын худалдан авах хэрэгцээтэй зүйлийг тэр тухайд нь шийдвэрлэж, ОХУ-д эм эмнэлгийн эд материал экспортлохоор болсон Хятад улсад талархлаа илэрхийлж байна. Халдварт өвчнийг даван туулах тал дээр улс орнууд Хятадаас суралцаж, их гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой юм. Одоогийн байдлаар олон улсын харилцаанд томоохон сорилт, аюул заналхийлэл тулгарч байгаа тул таамаглал хийгээд суух биш, харин улс орнууд хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн байна.





























































