Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга Путинтай утсаар ярьлаа

Ши Жиньпин дарга ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай утсаар ярьлаа.

     Хятад улсын дарга Ши Жиньпин 19-ний орой урилгаар Оросын ерөнхийлөгч Путинтай утсаар ярьлаа.
   Дарга Ши Жиньпин:

- Энэ удаагийн “COVID-19” тун ширүүн байсан ч Хятад улс хүндрэл бэрхшээлийг зориг зүрхтэйгээр эсэргүүцэн тулж байна. Учир нь энэ тахал Хятадын ард түмний амь нас, эрүүл мэндэд холбогдож буйгаар үл баран дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбогдож байгаа юм. Өдгөө Хятадын дотоодын халдвартай тэмцэх ажилд сайн хандлага гарч, амьдрал үйлдвэрлэлийн дэг журам түргэн сэргэж байна. Хятад улс эцсийн бүлэгт энэ өвчнийг ялан давах итгэл, чадвар, боломжтой юм. Хятад улс Оросыг оролцуулсан олон оронтой хамт Хүн төрөлхтний хамтын цогц байгуулах хамтын үзэл баримтлалаар олон улсын халдварт тахалтай тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сэргийлэх хамгаалах болон авран эмчлэх туршлагаа хуваалцан, шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийж, өвчний аюулгүй болон сорилттой тэмцэж, дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна. Тахал өвчинтэй тэмцэж байгаа онцгой үеэр Хятад, Орос бие биенээ дэмжиж, туслаж, нягт хамтын ажиллагаа явуулсан нь шинэ эрин үед Хятад, Оросын харилцааны өндөр түвшинг харуулсан юм. Хятад, Оросын хамтын ажиллагаа нь бат бөх суурьтай. Хоёр тал Хятад, Оросын шинжлэх ухаан, технологийн инновацийн жилийг хоёр орны хооронд төрөл бүрийн салбарт илүү хамтын ажиллагааг ахиулах боломж болгон тэмдэглэх нь зүйтэй. Хятад улс тус улсад урт хугацааны тогтвортой байдалд хүрэхийн тулд Оросын авч хэрэгжүүлж байгаа чухал арга хэмжээг тууштай дэмжиж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Путины удирдлага дор Оросын ард түмэн үндэсний нөхцөл байдалдаа нийцүүлэн хөгжлийн зам дагуу урагшилж, шинэ ололт амжилтуудыг үргэлжлүүлэн хийсээр байх болно гэж үзэж байна гэж хэллээ.
   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин:

- Оросын тал Хятадын талын халдвартай тэмцэх талаар авсан арга хэмжээг дээд хэмжээгээр магтан сайшааж байгаа бөгөөд үүгээр бахархаж байна. Хятад улс өвчинд өртсөн орнуудад цаг даруйд нь туслан, олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр дуурайл үзүүлсэн юм. Хятадын үйл ажиллагаа нь онцгой зарим өдөөлт доромжлолд хүчтэй хариу барьсан юм. Оросын тал Хятадын талтай "Ковид-19"-тэй тэмцэх талаар харилцан туслалцаж, нягт хамтран ажиллаж, Оросын Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.
 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:6730
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7