Өвөр Монголын Музей 03-р сарын 20-нд сэргэн ажиллаж олон нийтэд нээлттэй болов. Дахин нээсний дараа Өвөр Монголын музей нь мягмар гарагааас ням гараг, өглөөний 09:00 цагаас үдээс хойш 17:00 цаг хүртэл нээлттэй байх болно. Горимын хувьд онлайнаар өөрийн нэрээр бүртгүүлж, тасалбар худалдан авч, биеийн температурыг шалгаж, эрүүл мэндийн код, үнэмлэхээ үзүүлнэ. Мөн бүх явцад амны хаалттай зорчих ба баг хамт олноор зорчуулахгүй зэргээр үйлчлүүлэгчдийг аюулгүй, эмх цэгцтэйгээр зорчих нөхцөлийг хангаж байна.































































