Энэ сарын 22-ны өдөр Хятадын Төв банкны дэд ерөнхийлөгч Чень Юйлү Бээжинд:
- Хятадын санхүүгийн системийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой бөгөөд санхүүгийн зах зээл тогтвортой байх төлөвтэй байна. Валют, итгэмжийн зээл тогтвортой, хурдацтай өсч байна. Үндэсний эдийн засаг тахлын нөлөөллийг даван туулж, олон улсын эдийн засаг банк санхүүгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр орууллаа. Юмны үнэ улирлын чанартай буурах хандлагатай байгаа гэж мэдэгдлээ.
Төрийн зөвлөлийн мэдээллийн алба мөн тухайн өдөр олон улсын тахлын нөлөөллийг зохицуулж, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байлгах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Чэнь Юйлү:
- Тахлыг хянаж, урьдчилан сэргийлэх болон аж ахуйн нэгжүүд ажилдаа орж, үйлдвэрлэлээ сэргээх эрэлт хэрэгцээний дагуу банк санхүүгийн систем олон бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлснээр илэрхий үр дүнтэй болж байна. Одоохондоо Хятад улсад тахлыг хянаж урьдчилан сэргийлэх ерөнхий байдал тогтвортой, ажил төрөл хэвийн байдалдаа орж, эдийн засгийн урт хугацааны эерэг хандлага үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Банк санхүүгийн систем тахлыг хянаж урьдчилсан сэргийлэх болон эдийн засгийн хөгжлийн тухай Хятад улсын бодит байдалтай холбогдуулан, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй нэгдэн, ээдрээтэй байдлын улмаас үүссэн сорилтыг даван туулахаар хичээн зүтгэнэ гэсэн байна.
Энэ оны 01-р сараас 02-р сар хүртэлх хугацаанд CPI өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн байна. 2, 3, 4-р улиралд юмны үнэ аажмаар буурах төлөвтэй байна гэж Чэнь Юйлү хэллээ.





























































