ДЭМБ-ын тун саяхан нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд Европын төв нутгийн цагаар 03-р сарын 21-ний 18 цаг хүртэлх байдлаар дэлхийн хэмжээнд COVID-19-ээр оношлогдсон тохиолдол 260 мянгаас давж, 267013 болсон бөгөөд нийт 11201 хүн нас барав. Оношлогдсон тохиолдол гарснаар бүртгүүлсэн улс орон, бүс нутаг нэмэгдээд 184 болсон байна.
Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн 21-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, Америкийн зүүн нутгийн цагаар 21-ний 13 цаг 30 минутыг хүртэлх байдлаар, Америкт "COVID-19"-өөр оношлогдсон тохиолдол 22043 болж, 278 хүн нас баржээ.
Тухайн орон нутгийн цагаар 21-ний 18 цагийг хүртэлх байдлаар, Италид сүүлийн 24 цагийн дотор оношлогдсон тохиолдол 6557 нэмэгдэж, оношлогдсон тохиолдол нийт 53578 болж, нийт 4825 хүн нас барав.
Тухайн орон нутгийн цагаар 21-ний оройг хүртэлх байдлаар, Францад "COVID-19"-өөр оношлогдсон тохиолдол нэмэгдээд 14459 болж, өмнөх өдрөөс 1847 нэмэгдэж, нас барсан тохиолдол 562 болов.
Үүнтэй холбогдуулан улс орнууд хөл хорио тогтоох, хангалттай амьдралын хэрэглээний бараа нийлүүлэх, эмчилгээний хүчээ нэмэх зэрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.





























































