03 сарын 22-д Юньнань мужийн Хүбэй мужид тусалсан эмнэлгийн баг нутаг буцлаа.

Хүбэй мужийн Шяньнин хотын иргэд хүрэлцэн ирж тэдэнд тусалсан баатарчуудаа үдэн мордууллаа.

"Шяньян хотын төлөө шаргуу ажилласанд баярлалаа", "Баатруудад хүндэтгэл үзүүлж байна, аян зам нь өлзийтэй болтугай" гэсэн бичээс өргөж эмнэлгийн багийг үдэн мордуулж байв.


"Энэ бол хатуу бэрх дайн, энэ бол мартагдашгүй мөч, Гурван сая Шяньнин хотын иргэд баяртай гэж хэлмээргүй та нараас салж ядаж байна." хэмээн Шяньнин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шянвэй хэллээ.

Сүүлийн 2 сарын хугацаанд Юнь нань мужийн тусламжийн эмнэлгийн баг 821 өвчтөнийг эдгээж, Шяньнин хотыг тахалгүй хот болгожээ.

“Шяньнин хотын ард түмэнд баярлалаа, бидэнд бат бөх түшиг болж, гэр бүлийн мэт хайр халамжийг өгсөн” гэж Юньнань мужийн эмчилгээний багийн удирдагч Шюй Юнган хэлжээ.

Цэцэг, тэврэлт, нулимс.... Алтан шар зам нь өлзийтэй байг.





























































