Хятадаас гадна COVID-19-ийн халдвар авсан тохиолдол 251329 хүрснийг ДЭМБ-аас 03-р сарын 23-ны өдөр нийтэлсэн юм.
ДЭМБ-ын өдөр бүр нийтэлдэг халдварын тухай тайлангаас үзвэл Европын дунд бүсийн цагаар 23-ны өдрийн 10:00 цаг хүртэлх байдлаар Хятадаас гадна бусад оронд шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөс 40685 нэмэгдэж, 251329 хүрсэн байна.
Дэлхийн хэмжээнд, COVID-19-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөс 40788 нэмэгдэж, 332930-д хүрсэн байна. Нас барсан хүний тоо өмнөх өдрөөс 1727 нэмэгдэж, 14510 хүрчээ.





























































