Гуравдугаар сарын 23-ны үдээс хойш ӨМӨЗО-ы “COVID-19”-ийн халдвараас сэргийлэн хянах ажлын удирдамжийн газар хэвлэлийн бага хурал хуралдуулж, “Мөнх суваг” APP танилцуулав. Тус APP-г 03-р сарын 13-аас туршилтаар ашиглаж эхэлсэн байна.
“Мөнх суваг” APP нь ӨМӨЗО-ы Засгийн газраас гаргасан засгийн явдлын үйлчилгээний тавцан юм. Уг тавцангийн онцлог болон чадавхыг танилцуулахад:
Нэг. Эрүүл мэндийн карт, нийгмийн даатгалын карт, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, бизнес эрхлэх үнэмлэх зэрэг 8 төрлийн үнэмлэхийг цахимаар өргөдөл гарган хийлгэж болно.
Хоёр. Нийгмийн хуримтлалын мөнгө, эмнэлгийн даатгал, нийгмийн даатгал зэрэг хэрэглээний давтамж ихтэй 55 төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
Гурав. ӨМӨЗО, аймаг хот, хошуу шяний 3056 салбарын 47534 төрлийн засгийн газрын үйлчилгээний төслийн хөтөлбөрийг дэмжинэ.
Дөрөв. ӨМӨЗО-ы гар утасны хэрэглээний дэлгүүрээс “Мөнх суваг” APP-г суулгах буюу Засгийн газрын үйлчилгээний танхимын QR кодыг уншуулан суулгаж болно.





























































