”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайд Жонсонтой утсаар ярьжээ

Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайд Жонсонтой утсаар ярьжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны орой Их Британийн Ерөнхий сайд Жонсонтой утсаар ярьжээ.

Хятад улсын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин Их Британийн засгийн газар, Их Британийн ард түмэнд “COVID-19”-тэй тэмцэж байгаад  санаа тавьж байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг танилцуулж, шаардлагатай боловсон хүчний урсгал, жигд худалдааг хангаж байхын хэрээр Британийн тал Хятадтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэх болно гэж найдаж байгаагаа цохон тэмдэглэв. Хятад улс Британийн талд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Ерөнхий сайдын удирдлаган дор Их Британийн ард түмэн тахал өвчнийг даван туулж чадна гэдэгт би итгэж байна гэжээ.

Ши Жиньпин Хятадын засгийн газар гадаадад байгаа хятад иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэв. Британийн тал Их Британид суугаа Хятад иргэдийн, ялангуяа олон улсын оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авна гэж найдаж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, вирус нь хил хязгаар, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах боломжгүй юм. Бүх улс орон хамтдаа ажиллаж ялалтад хүрнэ. Улс орнууд НҮБ, G20 хүрээнд хамтын ажиллагаагаа ахиулж, мэдээлэл, туршлага солилцох ажлыг эрчимжүүлж, эрдэм шинжилгээ судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, ДЭМБ-ыг зохих үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, дэлхийн эрүүл мэндийн засаглалыг сайжруулах, макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, зах зээлийг тогтворжуулах шаардлагатай байна. Өсөлтийг ханган, хүмүүсийн амьжиргааг хамгаалан, дэлхийн хангамжийн сүлжээ нээлттэй, тогтвортой, найдвартай байхыг батлах хэрэгтэй. Энэ тахал гаргасны дараа Хятад, Их Британи гүнзгий харилцан ойлголцол, өргөн хүрээнд зөвшилцөлд хүрч, хоёр орны хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй хөгжих болно гэж үзэж байна гэжээ.

Ноён Жонсон хэлэхдээ, Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн шаргуу хүчин чармайлтаар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр томоохон амжилтад хүрсэнд баяр хүргэе. Одоогийн байдлаар Британийн тархалтын нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд Их Британийн тал Хятадын ашиг тустай туршлагыг судалж, урьдчилан сэргийлэх, хянах шинжлэх ухааны үр дүнтэй арга хэмжээг авч байна. Их Британийн тал Хятадад үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлж, Их Британид байгаа хятад иргэдийн, ялангуяа олон улсын оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Халдварын өмнө ямар ч улс ганцаараа зогсох ёсгүй, улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэсэн дарга Ши Жиньпиний хэлсэн үгтэй би бүрэн санал нийлж байна. Их Британи нь ДЭМБ-ын чухал үүргийг дэмжиж, бүх тал G20 зэрэг олон талт хүрээнд холбогдох хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Дарга Ши Жиньпинтэй ойр дотно солилцоо хийж, тахлын дараа Хятад улсад айлчилж, Их Британи, Хятад улсын харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:731
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой