Хүбэй мужийн "КОВИД-19"-өөс урьдчилан сэргийлж, хянах төв 24-ний өдөр мэдэгдэл гаргав. Үүнд: 03-р сарын 25-ны 00:00 цагаас эхлэн Хүбэй мужийн Үхань хотоос бусад нутгуудын Хүбэйгээс гарах замын хөл хориог цуцалж, Хүбэйгээс гарах хүмүүс Хүбэйн Эрүүл мэндийн код дээр суурилсан "Ногоон код" -тойгоор аюулгүй, дэг журамтай зорчиж болно. Үхань хотод мөн Хүбэй муж, Үхань хотоос гарахгүй хатуу хөл хорио тогтоох бодлогыг хэрэгжүүлж, 04-р сарын 08-ны 00:00 цагаас эхлэн Үхань хотод тавьсан хөл хориог цуцлан, Хүбэй мужийн эрүүл мэндийн кодод суурилсан “Ногоон код” авсан нөхцөлд Хүбэй муж, Үхань хотоос гарч, аюулгүй эмх цэгцтэй зорчиж болно гэж мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдэлд мөн: 25-ны 00:00 цагаас эхлэн Хүбэй мужийн Эрүүл мэндийн кодын "Ногоон код" эзэмшдэг хот орж хөдөлмөр үйлчилгээ хийх хүмүүст нуклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, тусгай зориулалттай хүргэх" аргаар ажилд орох аюулгүй байдлыг нь баталгаажуулна гэж тэмдэглэжээ.
Үхань хот тахлын эрсдэлд үнэлгээ хийсний дараа урьдчилан сэргийлж хянах ажлыг сайтар хийх нөхцөл боломж бүрдсэн аж ахуйн нэгжүүдийн ажлыг сэргээхийг дэмжиж байна. Гэхдээ Хүбэй мужийн дотоодын их дээд сургууль, дунд бага сургууль, тусгай мэргэжлийн сургууль, хүүхдийн цэцэрлэг зэргийн үйл ажиллагааг үргэлжлэн түр хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.





























































