2020 оны 03-р сарын 24-ний өдрийн 22:00 цагаас 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д гадаадаас орж ирсэн “COVID-19”-ийн халдвар авсан байж болзошгүй 8 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эдгээр халдвар авсан байж болзошгүй 8 өвчтөн бүгд CA934 (Парис-Бээжин) нисэх онгоцонд сууж, Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудлын төлөвлөгөөгөөр Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. 03-р сарын 24-ний өдөр Хөххотод ирсний дараа хилээр нэвтрэх хүмүүсийн COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэн хянах ажлын холбогдох шаардлагын дагуу ӨМӨЗО болон Хөххотын мэргэжилтнүүдийн хамтарсан оношилгоогоор COVID-19-ийн сэжигтэй өвчтөн болох нь батлагдсан байна.
Өвөр Монголд 03-р сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэлх бүртгэлээр халдвар авсан тохиолдол 2, халдвар авсан байж болзошгүй 10 тохиолдлыг бүртгэв. Эдгээр өвчтөнүүд бүгд гадаадаас орж ирсэн болно.
Уг 12 өвчтөн ӨМӨЗО-ы 4-р эмнэлэгт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хамгийн ойр байсан хүмүүсийг нь Хөххотын тусгаарлан ажиглах тусгай газарт төвлөрүүлж, эмчилгээний ажиглалт хийж байна.





























































