Тухайн орон нутгийн цагаар 24-ний үүрээр Унгар улс Хятад улсаас худалдан авсан халдварт өвчнөөс сэргийлэх бүтээгдэхүүн Будапештын Ференс Лисзт олон улсын нисэх онгоцны буудалд хүрэв. Ойролцоогоор 70 тонн эмчилгээний бараа бүтээгдэхүүнд 3 сая гаруй ширхэг амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас, бээлий тус бүр 100 мянган ширхэг, амьсгалын аппарат 86 ширхэг байгаа юм.
Туркийн Эрүүл мэндийн яаман орон нутгийн цагаар 24-ний орой "COVID-19" халдвар өвчнийг эмчлэх Хятад улсаас импортолсон эм бэлдмэлийг эмчилгээний авран туслах нисэх онгоцоор нийслэл Анкарагаас Туркийн 40 хотод хүргэсэн гэж мэдээлсэн байна. Турк улс эдгээр эм бэлдмэлийг өвчний байдал нь хүнд өвчтөнийг эмчлэхэд хэрэглэнэ гэжээ.
Тухайн орон нутгийн цагаар 24-нд Хятадаас Африкийн Холбоонд суугаа элчин төлөөлөгчдийн дарга Лю Юйши Африкийн Холбооны Нийгмийн үйл хэрэг хариуцсан гишүүн Амирагийн хүсэлтээр түүнтэй уулзаж, хоёр тал Хятадын засгийн газраас Африк тивд тусалсан хоёр дахь хэсэг оношлуур хүлээлгэн өгөх гэрчилгээний бичигт гарын үсэг зурсан байна.
Тухайн орон нутгийн цагаар 23-нд Мароккогийн иргэний агаарын тээврийн компанийн нисэх онгоц Хятадын Гүйжөү мужаас Мароккод тусалсан эмчилгээний бүтээгдэхүүнийг тээвэрлэн Касабланкад хүргэжээ.





























































