Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 25-ны орой Германы Ерөнхий сайд Меркелтэй утсаар ярьсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, "COVID-19" тархан дэгдсэнээс хойш Германы засгийн газар, нийгмийн бүх салбарууд Хятад улстай сэтгэлээ хуваалцаж, дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлснийг Хятадын ард иргэд байнга санж явна. Одоогийн байдлаар Герман улс хүнд сорилттай тулгараад байгаа бөгөөд Хятадын тал ч мөн адил мэдэрч байна. Хятад улс Германы халдварын эсрэг тэмцлийг тууштай дэмжиж байгаа бөгөөд хүчин чадлынхаа хэрээр үргэлжлүүлэн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хоёр орны эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй видео хурал зохион явуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах мэдээлэл болон холбогдох арга хэмжээг цаг даруйд нь хуваалцсан бөгөөд Германы мэргэжилтнүүд ДЭМБ-ын мэргэжилтний багийн хамт сүүлийн өдрүүдэд Хятадад ажилласан байна. Хятадын тал "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэх туршлагыг Германтай хуваалцах, вакцин, эмийн судалгаа, боловсруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдал, дэлхийн нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулахад бэлэн байна. Германы ард түмнийг халдварт өвчнийг аль болох хурдан даван туулахыг хүсэж байна гэж онцолсон байжээ.
Европын өнөөгийн "COVID-19"-ийн дэгдэлтийн байдал хүнд хэцүү байгаа бөгөөд Герман улс үүнд холбогдуулан урьдчилан сэргийлэх, хянах шийдвэртэй арга хэмжээг хэрэгжүүлж байна. Германы тал Хятадын цаг тухайд нь, ач холбогдолтой тусламжид талархал илэрхийлж, вакцин, эм бэлдмэлийн судалгааны чиглэлээр Хятад улстай шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Германы тал баримт дээр суурилсан, бодитой, шударга байр суурийг баримталж, олон улсын хамтын ажиллагаагаар халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авахаа уриалж байна."Их-20" -ын гишүүд одоогийн хатуу сорилтыг даван туулах, дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийн тулд харилцан уялдааг сайжруулж, бие биенээ дэмжиж ажиллах ёстой ажээ. Халдварт өвчний байдал намдсаны дараа Герман улс Хятадтай чухал солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулна гэдэгт найдаж байна хэмээн Германы Ерөнхий сайд Меркел хэлсэн байна.





























































