”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

​89 улс орон болон олон улсын 4 байгууллагад тусламж үзүүлэв

​89 улс орон болон олон улсын 4 байгууллагад тусламж үзүүлэв

Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Үндэсний газрын дэд дарга Дэн Бөчин 26-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газрын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд цаг хугацаатай уралдан гадаадад тусламж үзүүлж байна. Одоохондоо дөрөв удаа зохион байгуулж, 89 улс орон болон 4 олон улсын байгууллагад тахлын эсрэг тусламж үзүүлсэн бөгөөд тав дахь удаагийн тусламжийн төслөө боловсруулж байна гэжээ.

Мөн өдөр хийлгэсэн Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд Дэн Бөчин хэлэхдээ, Хятад улс тахлын байдал хүнд улсад туслах төдийгүй олон нийтийн эрүүл мэндийн тогтолцоо, тахлаас урьдчилан сэргийлж хянах чадвараар сул улс орон, Европын холбоо, Африкийн холбоо, АСЕАН зэрэг олон улсын байгууллагад ч тус дэмжлэг үзүүлж байна. Хятад улс ДЭМБ-ын санаачилсан санхүүжилтийн хүсэлтийн хариу болгон 20 сая ам.долларын хандив өглөө гэжээ.

Хятад улс Азийн 28, Европын 16, Африкийн 26, Америк тивийн 9, Номхон далайн өмнөд хэсгийн 10 улсад яаралтай тусламж үзүүлжээ. Тусламжийн хувьд эмнэлгийн хэрэгслийн тусламж болон эмнэлгийн техникийн туслалцаа зэрэг хоёр хэлбэр бий. Тусламжийн хэрэгсэлд гол нь оношлуур, маск, хамгаалалтын хувцас, тусгаарлах шил, дулааны хэмжүүр, эмнэлгийн бээлий, гутлын бүрхүүл, амьсгалын аппарат зэрэг эмчилгээний тоног төхөөрөмжүүд байдаг. Эмчилгээний техникийн тусламжийн хувьд гол нь эмчилгээний мэргэжилтний баг илгээх явдал юм. Үүнээс гадна Хятадын олон орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, хувийн байгууллага, хувь хүн ч гадаадад тусламж үзүүлэх үйл ажиллагаанд нэгдэж байна.

Дэн Бөчин хэлэхдээ, одоохондоо Хятад улс гаднаас орж ирэх халдвараас урьдчилан сэргийлэх болон дотооддоо вирусийн халдвар дахин тархахаас сэргийлэх чухал мөчид байгаа юм. Хятадын засгийн газар дотоодын тахлын эсрэг ажлаа бүрэн баталгаажуулахын зэрэгцээ холбогдох улс оронд боломжийн нөхцөлд тахлын эсрэг тус дэмжлэг үзүүлнэ гэжээ .

Найруулагч:Т.Б
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:6114
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой