Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом 03-р сарын 25-ны өдөр:
- КОВИД-19" дэлхий даяар тархахыг таслан зогсоохын тулд олон улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй "Хөл хорих" арга хэмжээ хэрэгжүүлж, цаг хугацааг олгосон юм гэсэн байна.
ДЭМБ-ын гаргасан тоо баримтаас үзвэл өдгөө дэлхийн хэмжээнд 196 улс орон, бүс нутагт шинэ коронавирусын халдвар авсан өвчтөн бүртгэгдээд байгаа юм.
Тедрос Адханом:
- Сүүлийн хоёр сарын хугацаанд улс орнууд таслан зогсоох анхны боломжийг алдсан байна гээд одоо хатуу “Хөл хорих” бодлого хэрэгжүүлж буй улс орнууд энэ боломжийг ашиглан, вирусын халдварыг таслан зогсоох ёстой. Энэхүү боломжийг алдаж болохгүй гэж уриаллаа. Үүнээс гадна, дэлхийн 150 орчим улс орон, бүс нутагт одоогоор оношлогдсон тохиолдол 100 хүрэхгүй байна. Эдгээр улс орон, бүс нутгууд халдвар авсан тохиолдлыг олж авах, шинжилгээ хийх, тусгаарлах, хянахын зэрэгцээ оношлогдсон өвчтөнийг эмчлэх зорилгоор идэвхтэй арга хэмжээ авах ёстой гэсэн байна.
ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн техник хариуцсан захирал Мариа ван Керхов:
- Хятад улс эрсдэлийн өөр өөр бүсэд янз бүрийн эрчимтэй арга хэмжээ авч, шинэ коронавирусын тархалтыг үр дүнтэй хориглож чадсан тул дэлхий нийтээрээ суралцах ёстой гэж хэллээ.





























































