Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р 26-ны өдрийн орой Бээжин хотноо Их Хорийн бүлгийн удирдагчдын COVID-19-ийн эсрэг арга хэмжээ авах тухай тусгай уулзалтыг даргалав. Ши Жиньпин онцлохдоо, COVID-19-ийн халдвар дэлхий нийтэд дэгдэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг итгэл найдвартай, хүчээ хамтатган, эв санаа нэгтэй хариу арга хэмжээ авч, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, халдварыг даван туулах хамтын хүчийг нягтруулан, хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа цар тахлыг хамтдаа таван туулах хэрэгтэй.
ДЭМБ удирдах үүрэг гүйцэтгэн, шинжлэх ухаанд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулан, халдварын хил дамнан дэгдэлтийг таслан зогсоохыг Хятад улс дэмжиж ажиллана. Их Хорийн бүлэг халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах тухай мэдээллээ хуваалцан, үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга барилыг түгээн, тохиромжтой үед олон нийтийн эрүүл мэндийн аюулгүйн дээд түвшний хурал хуралдуулах ёстой. Хятад улс дэлхийн улс орнуудын хамт байж, олон улс болон бүс нутгийн холбогдох байгууллагуудад туслалцаа үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэх болно гэж онцолсон байна.





























































