”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд сүр хүчээ харууллаа

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд сүр хүчээ харууллаа

Тахлын аюул заналхийлж буй энэ онцгой үед олон том гүрнүүд “КОВИД-19”-ийг зогсооход чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрийн дотор Хятадын Beidou хиймэл дагуулын чиглүүлэлтийн систем аль эрт тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бүхий л чиглэлд нэгдсэн байдаг.

Тэнгэрт байгаа Beidou хиймэл дагуулын хувьд үргэлж ганцхан зүйлийг хийж байдаг: "Би хаана байна", "Цаг хэд болж байна вэ?" гэдэг дохиог тасалдалгүйгээр газарт илгээдэг. Эдгээр дохио ач холбогдолгүй боловч тодорхой процедурыг тооцоолж, дүн шинжилгээ хийсний дараа агаарт тархсан хиймэл дагуулын дохио нь тахлын тархалтыг зогсоох, хянах маш чухал "Том өгөгдөл" болж хувирдаг.

Сурвалжлагч Beidou программын салбар сүлжээнд тэргүүлэгч олон компанитай ярилцаж, тэд Beidou системийн хүч чадлыг хэрхэн тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах чадвар болгон хувиргаж, Хятадын Beidou тахал өвчний эсрэг хүчээ хэрхэн харуулж байгаатай танилцсан байна.


Хүмүүсийн урсгалыг удирдаж, вирусыг таслан зогсооно

"Шинжилгээний хариу эерэг гарч, “COVID-19”-өөр халдварлагдсан болох нь тогтоогдсон. Энэ өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг тэр даруй тусгаарлаарай!"

Өвөр Монголын Хөххотын урьдчилан сэргийлэх, хяналтын хэлтсийн ажилтнуудын хувьд тахал хамгийн хүнд байгаа энэ үед ийм төрлийн үгийг өдөрт хэд хэдэн удаа сонсдог болсон. Хэрэв өвчний тохиолдол илрэх юм бол хариу үйлдэл үзүүлэх туршлагатай болжээ гэж хэлж болох юм. Гэсэн хэдий ч 02-р сарын 01-нд батлагдсан өвчтөн таксины жолооч байсан тул байдал нь жаахан төвөгтэй байсан.

Энэ такси барьсан жолоочийн тээвэрлэсэн зорчигчид бүгд ойр хавьтлын хүмүүст тооцогдоно. Гэхдээ яаж эдгээр хүмүүсийг олох вэ? Жолоочийг ямар ямар хүнтэй ойр байсныг нэг нэгээр нь бүгдийг нь хэлүүлэх боломжгүй. Бүх хүмүүсийг хяналтад оруулж ажиллах гэдэг далай дотроос тэвнэ шүүх шиг хэцүү ажил. Яалтай вэ? "Такси дээр Beidou байрлуулах терминал суулгаагүй байна уу? Хэрэв байрлуулсан бол хаагуур явсан, хаа хүрснийг нь мэдэж болох юм" Хяналтын ажилтнууд Хөххотын тээврийн хэрэгслийн хяналтын платформыг хийсэн компанийг хайж олжээ. Энэ компани ердөө 3 цагийн дараа таксины хүлээн авсан Beidou дохиогоор дүн шинжилгээ хийж 01-р сарын 18-наас 01-р сарын 30-ны хооронд жолоочийн явж өнгөрсөн зам, цаг хугацааны нарийвчилсан мэдээллийг амжилттай гаргаж авчирсан байна. Энэ мэдээллүүд нь жолоочтой ойр хавьтлын холбоотой хүмүүсийг олоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 2003 онд гарсан SARS өвчний үед хяналт шалгалтад ажиллаж байсан ажилтан сэтгүүлчдэд хандан:

Хүмүүсийг ийм хурдан олох, тахлын дамжлагыг хориглож чадлаа. 2003 онд байсан бол ингэж тархахаас урьдчилан сэргийлэх нь боломжгүй юм гэж хэлж байлаа.

Жянсү мужийн Люши хотын төвийн Ляньши дүүрэг бол гаднаас ирсэн хөлсний ажилчдын хувьд чухал газар юм. Үйлдвэрлэл сэргэж эхэлснээр гадны орноос буцаж ирсэн хүмүүс ирж гэртээ тусгаарлалт хийн, ажиглалт хийж байгаа нь орон нутгийн иргэдийн хорооллын ажилчдад асар их дарамт учруулжээ. Урьд нь оршин суугчдыг хянахын тулд 24 цагийн турш коридорт амьдардаг байсан нь нийгмийн сүлжээнд цацагдаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг өвтгөж байлаа.

Чухам үүний улмаас Лянши дүүргийн засаг захиргаа UniStrong компанид хандан олон нийтийн хандалтыг хянах системд өргөнөөр ашигладаг "Ши Шэтүн" хөтөлбөрийг боловсруулжээ. Дөнгөж нутгаасаа буцаж ирсэн хатагтай Ли гэрээсээ гарахыг хүсэн аппликэйшн дээрх "Би гарахыг хүсч байна" товчлуур дээр дарахад "Уучлаарай, та ажиглалтын үе шатанд байгаа тул одоо гарахгүй шүү" гэсэн бичиг илэрч байв. Лянши дүүрэг Beidou системийн өндөр нарийвчлалтай байрлуулах технологийн тусламжтайгаар олон нийт (барилга байгууламж) рүү нэвтрэх холбоо барих менежментийг хэрэгжүүлсэн нь нийт иргэдийн дарамтыг ихээхэн хөнгөвчилсөн юм. Зарим тусгаарлагдсан хүмүүст зориулж, UniStrong компани алсын зайнаас 24 цагийн турш хяналт хийх онлайн хяналтын системийг боловсруулсан. Электрон хаалганы мэдрэгч зэрэг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тусгаарлагдсан хүн зөвшөөрөлгүйгээр хаалгаар гадагш гарахад ажилчдын апп-ний алсын зайн системд тэр  даруйд нь сэрэмжлүүлэг ирүүлэх болно.


UniStrong компаний стратеги хамтын ажиллагааны захирал Лю Вэй: “Хаалга харж, хүмүүсийг сахин хамгаалах" нь нийгэм дүүргийн тахлыг эсэргүүцэх цөм юм. Гэхдээ үүнтэй зэрэгцэн бид оршин суугчдыг хохироож, хүмүүсийг машин болгон ашиглахаас  зайлсхийх ёстой. “Мянган хүнд мянган бодлого”-ын нарийн менежментийг Beidou том мэдээллийн платформ нь боломжоор хангасан гэж сэтгүүлчдэд ярьсан юм.

Өндөр нарийвчлалтай хэмжилт нь эмнэлгийн барилгын ажлыг хурдасгав.

“Хэрэв та хэмжилт хийхгүй бол бүх зүйл дэмий хоосон болно". Хэмжилт, байрлал тогтоох нь барилгын ажлын бүх төслийн үндэс суурь юм. Хэмжилт эхэндээ хэцүү байсангүй, харин Үхань хотын Хүө Шэньшань эмнэлэг болон Лэй Шэньшань эмнэлгийн барилгын хэмжилт оновчтой, түргэн, хурдацтай байх хатуу шаардлага тавьжээ.

Энэ жилийн битүүний өдөр Үхань хотын Милиметр Технологийн Инженерин Компаний Сүнь Жяньшинь дөнгөж битүүний буузаа идэж дуусаад байхад нь найзаас нь: Хүө Шэньшань эмнэлэг барих ажлыг хэмжих ажилтныг яаралтай ирүүлэх шаардлагатай байна гэсэн мессеж ирсэн байна. Тэр хариуд нь юу ч хэлэлгүй тэр дор нь тоног төхөөрөмжөө аваад барилгын талбай руу яаран очиж нэрээ бүртгүүлсэн байдаг.

Гэхдээ тоног төхөөрөмжийг сонгохдоо Сүнь Жяньшинь их сэтгэл гарган бодсон юм. Хэрэв уламжлалт RTK технологийг ашигладаг бол хэмжилт хийх хүмүүс суурь станцыг өөрсдөө байгуулах хэрэгтэй. Энэ нь суурь станц, түүнчлэн батерей, хөөргөх кабель, өнцөг хаалт болон бусад олон тоног төхөөрөмжийг авч явах шаардлагатай гэсэн үг. Эдгээр зүйлүүд  үнэтэй төдийгүй хүнд байдаг. Тэд эдгээр зүйлийг авч ажлын талбарт хүрэхэд ядраад унах дөхдөг. Мөн дараалан суурь станцын угсралт, шалгалт тохируулга хийх гэх зэрэг олон ажлыг хийх нь маш хэцүү байдаг юм.

Гэвч эх газар дээр Beidou-ийн өгөгдлийг хүлээн авдаг өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэл боловсруулагдсан болохоор ямар ч үед нарийн оновчтой хэмжилтийг хүлээн авч чаддаг байна. Суурь станцыг босгох ажлыг хөнгөвчилсөн бөгөөд дохио сүлжээ нь маш сайн байдаг. Ой модонд байсан ч гэсэн бүх хэмжилтийг нэг дор шууд хийж гүйцэтгэдэг нь маш их цаг хугацаа хэмнэнэ. Хүө Шэньшань эмнэлэг болон Лэй Шэньшань эмнэлгийн өндөр бүтээмжтэй, өндөр чанартай гүйцэтгэл нь Beidou системээр хангаж байгаа хурдан, үнэн зөв хэмжээстэй салшгүй холбоотой. Мөн Сүнь Жяньшинь шиг шаргуу хөдөлмөрлөдөг жирийн хятад ажилчидтай салшгүй холбоотой юм.

NavInfo-ийн Ахлах дэд ерөнхийлөгч Лян Юнже сурвалжлагчидтай сонирхолтой мэдээллийг хуваалцсан байдаг. Тэд өөрсдөө боловсруулсан телематикийн том мэдээллийн платформоор дамжуулан Үхань хотод хөл хорио тогтоосноор 02-р сарын 05-ны хооронд 10 мянга гаруй ачааны машин Хүбэй мужид ажиллаж байв. Үүнд нэг тээврийн хэрэгсэл 23.5 цагийн турш тасралтгүй тээвэрлэсэн байна. Хүө Шэньшань эмнэлэг болон Лэй Шэньшань эмнэлгийн барилгын талбайд 01-р сарын 23-ны өдөр барилгын ажил эхэлснээс хойш нийт 101 ачааны машин оролцжээ. Үханьд туслахаар гадны муж хотоос машин авчирсан. Хамгийн холоос гэвэл Хэбэй мужийн Чэн Дэ хотоос 1629 км замыг туулж, 29 цаг жолоодон байж Үхань хотод ирсэн байдаг. Үүнээс гадна, дор хаяж 60 мянган тээврийн хэрэгслийн жолооч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй ажиллан, хүмүүсийг амьжиргааны эх үүсвэрээр хангаж, халдварын тархалтыг бууруулах зорилгоор эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж байв.

Лян Юнже: Эдгээр өгөгдлүүд намайг маш их догдлуулсан. Ялангуяа, тэр 1000 км замыг туулсан ачааны машины жолоочийн сэтгэл маш их хөдөлсөн. Хятадын ард түмэн үнэхээр эв нэгдэлтэй, улс орноо маш их хайрладаг. Нэг газарт аюул гамшиг тулгарвал дөрвөн зүгээс дэмжлэг ирдэг гэдийг бодит үйлдэл харууллаа гэж Лян Юнже хэлж байлаа.


Логистикийг ариутгахад туслах дрон

Тахлын дэгдэлтийн дараа хүн ам шигүү суурьшсан газрыг хэрхэн халдваргүйжүүлэх нь Шаньши мужийн Вэйнань хотын Линьвэй дүүргийн хөдөө аж ахуйн технологийн мэргэжилтэн Гүө Вэйдүнгийн хувьд хүнд асуудал болов. Вирус хүнээс хүнд дамждаг тул хүмүүс цугларахыг хориглох хэрэгтэй. Гэвч ийм том талбайг ариутгахын тулд олон хүний хүч, хамтарч ажиллах шаардлагатай болдог.

Хүмүүсийг цуглуулахгүйгээр халдваргүйжүүлэх арга байна уу? Гүө Вэйдүн дроны тухайд дрон ургац, тарианы эм бэлдмэл цацаж чаддаг тул манай тосгоныг халдваргүйжүүлэх ажлыг хийх боломжтой юм! Гэхдээ тэр дроныг олох гэдэг бас хэцүү. Энэ онцгой үед хүн бүхэн гэртээ суун вирусээс нуугдаж байгаа цагт хэн зүрхшээж гадуур гарах вэ?

Үүний зэрэгцээ Вэйнань Люшэн хөдөө аж ахуйн технологийн ХХК-ний ажилтнууд төрөлх хотдоо тархаж буй халдварын тархалтыг хараад уг тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байлаа.

Вэйнань хотын Цахим сүлжээ, Big Data төв нь Чяю Шюнь байршлын кампаний боловсруулсан "Дроноор тахалтай тэмцэх платформ"-ын тусламжтайгаар 02-р сарын 10-ны өдөр хөдөө аж ахуй ургамал хамгааллын дөрвөн дрон тарааж, 3 цаг хүрэхгүй хугацаанд 400 мянга гаруй квадрат метр талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. Ингээд Гүө Вэйдүнгийг зовоож байсан зүйл арилж, бодол хүсэл нь биелсэн юм.

Хятад улс даяар хэдэн зуун мянган дронууд Чяю Шюнь байршлын компаний боловсруулсан Beidou өндөр нарийвчлалтай байр тогтоох үйлчилгээнд нэвтэрсэн байдаг. Beidou-ийн байршил тогтоох чадвар дээр үндэслэн бид бүх төрлийн аюулгүй байдлын асуудлаас зайлсхийж чадна. Тахлын дэгдэлтийн дараа бид эрэлт нийлүүлэлтийн талуудын мэдээлэлтэй нийцүүлэн ийм платформыг ажиллуулж, засгийн газар, нийгмийн байгууллагуудад хяналт, шүрших ариутгалын ажлыг гүйцэтгэхэд дрон ашиглаж, хүний оролцоог багасгасан гэж Чяю Шюнь Байршлын компаний гүйцэтгэх захирал Чэнь Жиньпэй сэтгүүлчдэд хэлсэн байна.

Ургамлыг хамгаалах дронууд нь "Халдваргүйжүүлэлтийн мэргэжилтнүүд" болж хувирах үед жолоочгүй хүргэлтийн машинууд ч ажиллаж эхэлсэн байна. Тахлын үеэр Үхань дахь томоохон эмнэлгүүд өндөр эрсдэлтэй газрууд болон материалын хэрэгцээ ихтэй газар болж байсан. Хүргэлт үйлчилгээг хүнээр хийлгэх нь халдвар авах эрсдэлтэй болохоор жолоочгүй хүргэлтийн машинууд Үхань хотод үйлчилсэн юм. 02-р сарын 06-нд JD Logistics-ийн бие даан боловсруулсан жолоочгүй хүргэлтийн машин Үхань хотын есдүгээр эмнэлэгт эмнэлгийн хэрэгслийг аюулгүй хүргэв.

Jingdong жолоочгүй тээврийн хэрэгсэл нь даалгаврыг хялбар, сэтгэл хангалуун байдлаар гүйцэтгэж чаддаг. Энэ нь Beidou хиймэл дагуулын системийн тусламжтай салшгүй холбоотой. Мэдээлэлд дурдсанаар Jingdong жолоочгүй тээврийн хэрэгсэл нь Beidou системийн ирүүлсэн мэдээллээр тоноглолын өргөрөг уртрагийг бодит цаг хугацаанд тодорхойлж, автомашины байрлал, статусыг тодорхойлдог тул бие даан замыг удирдан чиглүүлдэг.

Jingdong Logistics-ын Үхань хотын Чин Шань дүүргийн менежер Жөү Жяньбинь: ухаалаг түгээлтийн роботын үйлдвэрлэлийг ахиулж байна. 03-р сард дахиад хэдийг үйлдвэрлэнэ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр 50-ыг үйлдвэрлэж, энэ жил 100-д хүрэх хөрөнгө оруулалт хийхээр хичээж байна. Тоо нь улам нэмэгдсээр байх болно гэсэн байна.

 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:3450
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой