Шинэ төрлийн коронавирус дэлхийн олон газарт үргэлжлэн түгэн дэлгэрч, зарим орнуудад эмчилгээний бүтээгдэхүүн дутагдаж байна. Саяхан Хятад улсын олон салбарынхан Азийн зарим орнуудад тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн хандивлав.

Хятадын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламжийн эхний хэсэг болох тахлаас сэргийлэх бүтээгдэхүүнийг 28-нд Улаанбаатарт хүлээлгэн өгөв. Эдгээр тахлаас сэргийлэх бүтээгдэхүүнд нуклейн хүчлийн илрүүлэх урвалж, сэргийлэлтийн хувцас зэрэг багтсан байна. Хүлээлгэн өгөх ёслол дээр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ: - Тахал гарснаас хойш Монгол, Хятад хоёр орны ард түмэн нягт хамтран ажиллаж, харилцан туслалцаж, Хятадын засгийн газраас хандивласан хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн нь нэн ч Монгол Улс тахлыг ялан давах итгэлийг нэмэгдүүлэх юм гэжээ. Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньрүй хэлэхдээ: - Хятад улс тахлын эсрэг тэмцэж байсан бэрхшээлтэй үед Монгол Улсын Засгийн газар болон ард түмэн халуун сэтгэлийн туслалцаа үзүүлсэн юм. Хятадын тал үүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Хятадын ард түмэн Монголын ард түмний гүн зузаан найрсаг сэтгэлгээг мартахгүй, боломжийн хэрээрээ Монгол Улсад тахлын эсрэг тэмцэх дэмжлэг туслалцаа олгох болно гэжээ.
Хятад улсаас Балбад суугаа элчин сайд Хөү Яньчи 29-нд Хятадын талаас хандивласан 3 тонн тахлаас сэргийлэх бүтээгдэхүүнийг албан ёсоор Балбын Эрүүл мэнд болон хүн амын яамны сайд Бану Дакалд хүлээлгэн өгөв.
Өөр эх сурвалжид мэдээлснээр Хятад улсын тахлын эсрэг тэмцэх анагаахын мэргэжилтний хэсэг 29-нд Лаосын нийслэл Вьентьянд хүрэлцэн очсон байна.





























































