Жэжянь мужийн Нинбогийн "Хэцай" эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаний ажилчид бүтээгдэхүүний угсралт, чанарын үнэлгээ, баглаа боодлыг шалгах зэрэг ажлыг гүйцэтгэж борви бохисхийх завгүй байна.

Тэд эмнэлгийн ор яаралтай үйлдвэрлэх захилга авчээ. Сүүлийн өдрүүдэд тус компани Хятад улсад гаднаас ирсэн өвчтөний хэрэглэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн дотоодын захиалга авсны зэрэгцээ гадаад улсын захиалгуудыг ч үйлдвэрлэж байгаа юм. Тус компани үйлдвэрлэлийн хvчин чадлаа нэмэгдүүлэх болон экспортоо дэмжих зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, дотоод, гадаадын өвчин халдварын эсрэг ажилд хэрэглэх эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр ханган, цаг мөч бүртэй уралдан ажиллаж байна.






























































