
03-р сарын 29-ний өдөр ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн Хөххотын Соёл, аялал жуулчлалын хөгжлийн байдалтай танилцав. Ажил үйлдвэрлэлийн сэргэлтийг ахиулж, соёлын аялал жуулчлалын хөгжлийн түвшинг дээшлүүлж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг илүү сайн хангахын тулд чармайн ажиллах хэрэгтэй гэж онцоллоо.

Энэ үеэр Шы Тайфэн халдварын байдал сайжирч, цаг агаар аажмаар дулаарах тусам улам олон хүн амарч аялах болно. Бүх шатны холбогдох газрууд одоогийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, бодлогын удирдамжийг бэхжүүлэх, холбогдох журам, шаардлагын дагуу төрөл бүрийн үзэсгэлэнт газруудад ажил эхлэхийг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, аялал жуулчлалын хэрэглээг нөхөх, чөлөөлөх ажлыг үр дүнтэй сурталчлах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэв.































































