Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ногоон хөгжлийн замаар үргэлжлэн замнана

Ногоон хөгжлийн замаар үргэлжлэн замнана.

Ши Жиньпин даргын энэ удаагийн Жэжянд ажилласан нь онцгой цаг үеийн аялал юм. Хятад улс цар тахлыг хяналтдаа авахыг сулруулж болохгүй бөгөөд ажил, үйлдвэрлэлээ хурдацтай сэргээж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ оны зорилгоо биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах юм. Энэхүү “бүх талаар” гэдэг нь зөвхөн эдийн засгийн хөгжлийн зорилтоо биелүүлэх төдийгүй экологийн хамгаалалтыг ч зайлшгүй үзүүлэлт болгож байгаа явдал юм.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд экологийн орчныг эвдэж болохгүй, бизнесийн зориулалттай хэт их нээлт хийж болохгүй. Эдийн засгийг хөгжүүлэхэд экологийн орчныг эвдэн сүйтгэж болохгүй, экологийн орчин ерөөс л эдийн засаг юм, экологийн орчныг хамгаалах нь үйлдвэрлэлийн хүчнээ хөгжүүлж байгаа хэрэг гэж Ши Жиньпин дарга энэ удаа Жэжянд ажиллахдаа экологийн орчны хамгааллыг хөтөлбөртөө оруулсан бөгөөд олон чухал заавар, дүгнэлтийг гаргасан байна. Энэ нь Хятад улс цар тахлыг сайн хянаж, маш хурдацтайгаар хэвийн ажилдаа орж байгааг харуулан, Хятад улс ногоон хөгжлийн замаар үргэлжлүүлэн замнахыг тодорхойлсон байна. Энэ онд Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулна гэдэг нь эдийн засаг, нийгэм, улс төр, соёл, экологийн стандартыг бүрэн хангасан чинээлэг нийгэм байх ёстой.

Шинэ коронавирус дэлхийн хүрээнд тархан дэгдсэний улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байдалд орсон юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсны хувьд, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд ч асар их дарамт тулгаран ирсэн юм. Энэ оны Хятад улсын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтод нөлөө учруулах уу?Хятад эдийн засгийн тоо баримтаа өсгөх зорилгоор өнгөрсний бүдүүвчилсэн замаараа дахин замнах уу зэрэг асуудлаар цөөн бус хүмүүс санаа зовж байгаа юм.

ХКН-ын 19-р их хурлын тайланд Хятад улсыг орчин үеийн болгох гэдэг нь хүн төрөлхтөн, байгаль дэлхий эв нэгдэн, зэрэгцэн оршсон байдлыг хэлж байгаа юм.

Хүмүүсийн өдөр ирэх тусам нэмэгдэж буй сайн сайхан амьдрах хүсэл шаардлагыг хангахын тулд илүү тансаг эд бараа, үзэл санааны нөөцийг бүтээхийн зэрэгцээ илүү сайн чанарын экологийн бүтээгдэхүүн гаргаж хүмүүсийн сайн сайхан экологийн орчинд амьдрах эрэлт хүсэлтийг нь хангах болно.

Үнэндээ, цар тахал дэгснээс хойш, ногоон хөгжлийг дэмжихэд сэнхрүүл, хөдөлгөх хүчин олгосон юм. Ши Жиньпин даргын Жэжянд ажиллахдаа хэлсэнчлэн, хямрал, боломж үргэлж хамтдаа оршдог бөгөөд аюулыг даван туулбал боломж ирнэ. Энэ аюулт вирусийн эсрэг, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, хүн байгалийн эв нэгтэй, зэрэгцэн оршихыг биелүүлэх талаар хүмүүс нэн илүү ухааран мэдсэн байхаа.

Онгон байгалиа улам үзэсгэлэнтэй болгох нь Хятадын амлалт, Хятад улсын эрс баримтлах хөгжлийн замнал, мөн Хятадын дэлхий нийтэд илүү их хүчин зүтгэл үзүүлэхийн зангилаа юм.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:7621
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7