Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нарын нам төрийн удирдлагууд 04-р сарын 04-нд Бээжинд гашуудал илэрхийлжээ.
10:00 цагт агаарын довтолгооноос сэргийлэх дохио дуугаргаж, Ши Жиньпин зэрэг удирдлага шинэ коронавирусний уушгины хатгалгаатай тэмцэж амь үрэгдсэн баатрууд болон халдвараас болж нас барсан иргэддээ гашуудал илэрхийлэн 3 минут зогсжээ.
Хүбэй мужийн Үхань болон нийт Хятадын иргэд эмгэнэл илэрхийлэн зогсож, авто машин, галт тэрэг, хөлөг онгоц, агаарын довтолгооноос хамгаалах дохио зэрэг дуугаргаж, гашуудал илэрхийлжээ.





























































