”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дэлхий нийт халдвартай тэмцэх талд ялалт байгуулах ёстой

Дэлхий нийт халдвартай тэмцэх талд ялалт байгуулах ёстой.

 

   

Хятад даяар нас барагсдаа дурсан санагалзах уламжлалт ханшны өдөр 04-р сарын 04-ний өдөр юм. Энэ оны тус өдөр Хятад улс бүх орны чанартай гашуудлын ажиллагаа зохион байгуулж, шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвараар үрэгдсэн баатрууд болон нас барсан иргэдээ дурсан санагалзсан байна. Хятад улс анх удаа олон нийтийн эрүүл хамгааллын томоохон гэнэтийн хэргээр хуулийн дагуу бүх орны чанартай гашуудлын ажиллагаа эхлүүлсэн нь ард түмэн юунаас ч эрхэм хэмээх ойлголтыг бүрэн харуулж, амь насыг хүндэтгэсэн явдал болно.

Үнэн хэрэгтээ амь насыг хүндэтгэх бол Хятад улс богинохон хоёр сарын турш халдварын байдлыг дорвитой хяналтдаа авч чадсаны зангилаа болох юм. Халдвартай тулахад Хятадын дээд удирдагч хэзээд ард түмний амь насны аюулгүй байдал болон бие махбодын эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, сэргийлэн хянах холбогдох арга барилууд цөм амь насыг авран эмчлэх гол сэдвийн эргэн тойронд өрнөхийг онцолсон байдаг.

ДЭМБ-ын ерөнхий захирлын дээд зөвлөх Брюс Эйрвард халдварыг сэргийлэн хянах талаарх Хятад улсын байдалтай танилцсаны дараа дуу алдан гайхахдаа: “юу байвал түүнийгээ хэрэглэж, амь насыг хэрхэн аврах ёстой бол тэгж л аварч байдаг. Хятадын арга барил цөм бодит хэргээр нотлогдсон амжилттай арга барил болох юм” гэжээ. ДЭМБ-ын хамтын ажиллагааны хэсэг мэргэжилтний хангасан тоо баримтын загварын дагуу, Хятад улсын авч хэрэгжүүлсэн хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ нь хилийн чанад дахь халдварын тархалтын хурдыг 2-3 долоо хоногоор удаашруулсан байна. Үүний цаана, тоо томшгүй хятадуудын хүчин зүтгэл болон үрэгдэл тэмцэл байгаа юм. Гэвч хилэгнэмээр зүйл гэвэл, барууны хэсэг таагүй улс төрчид болон хэвлэлүүд хувийн ашгаа бодож, үзэл суртлын хэлбэрт үндэслэн өрөөсгөлөөр хандаж, Хятад улсын цаг алдалгүй гаргасан сэрэмжлүүлэг хийгээд мэдүүлгийг зориудаар үл тоож, халдварын байдлыг ашиглан Хятад улсыг дайран халдсан байна. Хамгийн хүнд ноцтой нь гэвэл бүх дэлхийн олон газарт халдвар ихээр дэлгэрсэн өнөөгийн үед, АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Помпео зэрэг барууны хэсэг улс төрчид өөрийн засаглалын чадваргүй байдлаа нуун дарахын төлөө буруугаа тасралтгүй Хятадад нөмрүүлэхээр оролдсон байна.

Эдгээр улс төрчид Хятадын тоо баримт “ил тод биш” гэх зэргээр үндэс баримтгүй зэмлэсэн явдлыг тун саяхан ДЭМБ-ын Эрүүл хамгааллын яаралтай төслийн хариуцлагатан Майкл Райан, Америкийн хэвлэлийг хянах байгууллага FAIR нээлттэйгээр няцаасан байна. 03-нд Америкийн 90 гаруй нэрт эрдэмтэн болон өнгөрсний засгийн газрын дээд албан тушаалтан хамтран ил захидал нийтэлж, Хятад Америк хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа халдварыг даван туулах талаар уриалсан байна.

Энэ оны Хятадын онцгой ханшны өдөр, хүмүүс нас барагсдыг гүнээ гашуудав, нэн ч эв нэгтэй хамтын ажиллагаагаар зэвсэг болгож, халдвараас сэргийлэх тухай олон улсын хамтын ажиллагааг харшилж буй саад тотгорыг арилгах шаардлагатай юм. Бүх дэлхийд халдвартай тэмцэх талаар түргэхэн ялалт байгуулах явдал нь бүх үрэгдэгсэд хийгээд нас барагсдад хамгийн сайн тайтгарал болох юм.

Найруулагч:ХаньХуншя
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:3286
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой