”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үхань хот агаарын тээвэр, төмөр замаа сэргээх бэлтгэл ажлаа эрчимтэй хийж байна

Үхань хот агаарын тээвэр, төмөр замаа сэргээх бэлтгэл ажлаа эрчимтэй хийж байна.

Дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хүбэй мужийн Үхань хот төмөр замын зорчигч тээврийн өртөөнөөс гарах үйл ажиллагаа, Үханий нисэх онгоцны буудлын зорчигчдын нислэгийг сэргээх юм байна. 03-нд Үханий Тянхэ нисэх онгоцны буудал удахгүй ажлаа сэргээх холбогдох бэлтгэлд зориулан дахин бүх талын ариутгал хийсэн байна.

Үхань хотын гал унтраах ангийн160 гишүүдийг арав багт хувааж, нисэх онгоцны буудлын давхар байшингийн том танхим, аюулгүй байдлын шалгалтын бүс, хүлээлтийн бүс зэрэгт нэвтэрч, зорчигчид илүү төвлөрдөг бүс, хэсгүүдэд илүү анхаарч сайтар ариутгал хийж байна.

Халдварт өвчний үеэр Үханий Тяньхэ нисэх онгоцны буудал нь халдварт өвчний эсрэг тэмцэлд эд материал тээвэрлэх, тусгай онгоцоор эмчилгээний багийг хүргэх, буцаах зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Иргэний агаарын тээврийн газрын зохицуулалтын дагуу, Үханий Тяньхэ нисэх онгоцны буудал 04-р сарын 08-ны өдрийн 00:00 цагаас эхлэн улсын дотоодын зорчигч тээврийн нислэгийн ажлаа сэргээхэд зориулан бүх талын ариутгал хийхээс гадна, бусад бэлтгэл ажлууд ч эмх цэгцтэй хийгдэж байна.

Үүнээс гадна, Үханьд ирж буцах буюу зогсоод байгаа олон тооны зорчигчдын галт тэрэг 04-р сарын 8-аас үйл ажиллагаагаа сэргээнэ. 03-р сарын 28-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Үхань хотын төмөр замын салбар Үхань хотын 17 төмөр замын өртөөнд хүрэх үйл ажиллагааг сэргээсэн юм. 04-р сарын 08-ны 00:00 цагаас эхлэн Үхань хотын дээрх төмөр замын өртөөнөөс гарах үйл ажиллагааг сэргээх юм байна.

Эдгээр удалгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх галт тэрэгнүүд нь Үханиас Вэньжөү, Нинбө, Шанхай, Ханжөү, Шэньжэнь, Чүнчин, Фүжөү, Наньнин, Ши-ань, Күньмин зэрэг чиглэлийн 100 орчим галт тэрэг үйл ажиллгаагаа эхлүүлэх гэж байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:3283
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой