”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс COVID-19-ийн халдварын байдал, олон улсын хамтын ажиллагааны товч тэмдэглэлийг нийтлэв

Хятад улс COVID-19-ийн халдварын байдал, олон улсын хамтын ажиллагааны товч тэмдэглэлийг нийтлэв.

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш БНХАУ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалын дагуу шударга, ил тод, хариуцлагатай байр сууриар халдварын тухай мэдээллийг цаг тухайд нь нийтэлж, ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэгтэй коронавирусийн халдвараас сэргийлэх, эмчлэх туршлагаа хуваалцан, шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүчний хэмжээгээрээ талуудад туслалцаа үзүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, тэдний дээд хэмжээний үнэлгээг авсан байна.

2019 оны 12-р сарын сүүлч

Хүбэй мужийн Үхань хотын Халдвар судлалын төв шалтгаан тодорхой бус уушгины хатгалгааг илрүүлжээ.

2020 оны 01-р сарын 03

Мөн өдрөөс Хятадын тал ДЭМБ, холбогдох улс орон бүс нутгийн байгууллага тэрчлэн Хятадын Хонконг, Макао, Тайвань зэрэг газарт халдварын тухай мэдээллийг цаг тухайд нь мэдээлсэн байна.

Хятадын тал Америкийн талд халдварын тухай мэдээлэл болон сэргийлэлтийн арга хэмжээг тогтмол танилцуулж эхэлсэн байна.

01-р сарын 04

Хятадын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн хариуцлагатан АНУ-ын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн даргатай утсаар ярьж, халдварын байдлыг танилцуулжээ. Хоёр талаараа мэдээлэл техникийн хамтын ажиллагааны талаар нягт хэлхээ холбоотой байхаа зөвшөөрчээ.

01-р сарын 05

БНХАУ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ДЭМБ халдварын тухай мэдээлжээ. ДЭМБ Хятад улсын Үхань хотод шалтгаан тодорхой бус уушгины хатгалгаа үүссэн талаар мэдээлжээ.

01-р сарын 07

Хятадын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв вирусийн анхны омгийг салган авсан байна.

01-р сарын 08

Хятад Америк хоёр орны Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн хариуцлагатай хүн утсаар ярьж, хоёр талын техникийн солилцоо хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

01-р сарын 09

Хятадын эрүүл мэндийн нүдсэний хорооны мэргэжилтний баг Үхань хотод үүссэн шалтгаан тодорхой бус уушгины хатгалгааны өвчин үүсгэгчийн тухай мэдээллийг нийтэлжээ. Өвчин үүсгэгч нь анхан шатны судалгаагаар шинэ төрлийн коронавирус байгаа юм. Хятадын тал ДЭМБ-д халдварын тухай мэдээлж, Үханьд үүссэн шалтгаан тодорхой бус уушгины хатгалгаа үүсгэгчийн талаарх анхан шатны судалгаагаа ДЭМБ-тай хуваалцсан байна.

01-р сарын 12

Үхань хотын эрүүл мэндийн хороо мэдээлэл өгөхдөө “шалтгаан тодорхой бус уушгины хатгалгаа”-г анх удаагаа “шинэ төрлийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгаа” гэж нэрлэжээ.

Хятадын тал ДЭМБ-д шинэ төрлийн коронавирусийн генийн дарааллын тухай мэдээлэл өгч, дэлхийн халдварт өвчний мэдээллийг солилцох сан буюу GISAID-ийн мэдээллийн санд нийтэлж, дэлхий даяар хуваалцсан байна

01-р сарын 19

АНУ-ын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв, Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын төвтэй халдварт өвчнийг сэргийлэх тухай холбогдох мэдээллийн талаар холбоо барьжээ.

01-р сарын 21

ДЭМБ албаны сайтдаа, 1-р сарын 20-ноос 21-нд баг томилон Хятадын Үхань хотод ажиллуулахаа мэдэгджээ.

01-р сарын 23

Үхань хотын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын удирдах тав 1-р номерт албан бичиг нийтэлж, 10 цагаас онгоцны буудал, галт тэрэгний өртөө зэрэг Үханиас гарах гарцыг түр цагаар хаахаа мэдэгдсэн байна. Зам тээврийн яам ч яаралтай мэдэгдэл нийтэлж, бүх улсын Үхань хүрэх усан тээврийн зорчигч тээврийг зогсоосон байна.

01-р сарын 25

Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын төв, олон эмнэлэг, судалгааны байгууллагатай хамтран “2019 онд Хятадын уушгины хатгалгааны халдвар авсан өвчтөний доторх шинэ төрлийн коронавирусийн халдвар” өгүүлэл нийтэлж, генийн дарааллыг судлан урьд өмнө байгаагүй Б төрлийн коронавирусийг илрүүлжээ. Тэр нь хүнд халдварлаж болох 7 дахь коронавирус болсон байна гэжээ.

01-р сарын 27

Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шяовэй Америкийн эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний төвийн дарга Алекс Азарын урилгаар түүнтэй утсаар ярьж, шинэ төрлийн коронавирусийн халдварын байдлаар солилцоо хийсэн байна.

01-р сарын 28

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханомтой уулзжээ.

01-р сарын 30

АНУ-ын эрдэмтэд ДЭМБ-ын зохион байгуулсан эрдэмтдийн багт нэгдэхийг сайшааж байгаагаа Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо албаны зам сувгаар Америкийн талд мэдэгджээ. Америкийн тал мөн өдөр хариу ирж талархаж байгаагаа илэрхийлжээ.

02-р сарын 03

02-р сарын 03-ны өдөр болтол Хятадын тал Америкийн талд халдварын байдал болон сэргийлэлтийн арга хэмжээ зэрэг талаар 30 удаа мэдээлэл өгсөн байна. Үүнд Америкийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн Хятад дахь төслийн хариуцлагатантай оношилгооны төсөл, сэргийлэх төсөл, Хятад улс дэлхий дахинтай сэргийлэлтийн арга туршлага, мэдлэгийн сангийн холбоосоо хуваалцсан зэрэг олон агуулга багтаж байна.

02-р сарын 04

Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн хариуцлагатай хүн АНУ-ын харшил болон халдварт өвчний судалгааны институтийн даргатай утсаар ярьж, халдварын байдлаар солилцоо хийсэн байна.

02-р сарын 07

БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьжээ.

02-р сарын 08

Хятад Америк хоёр орны эрүүл мэндийн салбарын хариуцлагатай хүн Америкийн талын эрдэмтэд Хятад-ДЭМБ-ын нэгдсэн мэргэжилтний багт хамрагдах асуудлаар дахин солилцоо хийсэн байна.

02-р сарын 11

Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн мэргэжилтэн урилгаар АНУ-ны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн халдварт өвчний судалгааны салбарын мэргэжилтэнтэй теле хурал зохион байгуулж, халдварт өвчнийг сэргийлэх хянах талаар ярилцаж, мэдээллээ хуваалцсан байна.

02-р сарын 12

Америкийн эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний төвийн холбогдох салбарын хариуцлагатай хүн Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны хариуцлагатай хүнд захиа ирүүлж, хоёр талын эрүүл мэнд, халдварт өвчнийг сэргийлэх талаарх хамтын ажиллагааны талаар солилцоо хийсэн байна.

02-р сарын 14

АНУ-ын Цагаан ордны үндэсний эдийн засгийн комиссын дарга Лари Кудловын саяхан Хятадын засгийн газар халдварт өвчний талаар ил тод биш байна гэсэнд холбогдуулан ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн төсөл хариуцсан хүн Майкл Руан хэлэхдээ, Лари Кудловын хэлсэн үг бодит байдалд нийцэхгүй, Хятадын засгийн газар ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, дээд хэмжээнд ил тод байдалтай байгаагаа харуулсан гэжээ.

02-р сарын 16

Хятад-ДЭМБ-ын мэргэжилтний баг Хятадад 9 хоногийн хугацаатай ажиллаж эхлэн, Бээжин, Чэндү, Гуанжөү, Шэньжэнь, Үхань зэрэг газарт ажилласан байна.

02-р сарын 18

Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо АНУ-ны эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний газарт хариу захиа илгээж, хоёр талын эрүүл мэнд халдварт өвчний эсрэг хамтын ажиллагааны талаар цаашид солилцоо хийсэн байна.

02-р сарын 19

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Билл ба Мэринда Гейтс сангийн дарга Билл Гейтст хариу захиа бичин тэр болон Билл ба Мэринда Гейтс сангийн Хятад улсын шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг ажлыг дэмжсэнд талархал илэрхийлэн олон улсын хамтын нийгэмлэг зохицуулалтаа эрчимжүүлэн халдварт өвчинтэй хамтаар тэмцэхийг уриалсан байна.

02-р сарын 24

Хятад-ДЭМБ-ын мэргэжилтний баг Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад улс урьд өмнө тохиолдож байгаагүй олон нийтийн эрүүл мэндийн байдлын эсрэг арга хэмээ авч, халдвар тархах хурдыг сааруулж, халдварыг хүн хооронд тархахыг таслан зогсоох талаар үр ашигтай арга хэмжээ авсан учир хэдэн зуун мянган хүнд халдварлахаас зайлсхийж чадсан буюу халдварлахыг хойшлуулж чадсан байна гэжээ.

02-р сарын 28

Хятадын инженерийн академийн академич Жүн Наньшаний баг зэрэг эмнэлэг болон судалгааны байгууллага АНУ-ын The New England Journal of Medicine сэтгүүлд нэр хамтран “Шинэ төрлийн коронавирусийн клиникийн онцлог шинж” нэртэй өгүүлэл нийтлүүлж, коронавирусийн халдвар авсан 1099 өвчтөнийг авран эмчилсэн тоо баримтыг нийтэлжээ.

03-р сарын 11

Хятадын өвчнийг хянан сэргийлэх төвийн судалгааны хэсэг “Америкийн эмнэлгийн холбооны сэтгүүл”-д “Клиникийн төрөл бүрийн түүвэр дэх SARS-CoV-2 шинжилгээ” өгүүлэл нийтэлж, коронавирусийн өвчтөний цитокинуудын өөрчлөлтийн зураг ба жамыг анх удаа илрүүлэв.

03-р сарын 12

Хятад улсын дарга Ши Жиньпин хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррештэй утсаар ярив. Ши Жиньпин: Холбогдох талуудтай туршлагаа хуваалцаж, эм бэлдмэл вакциныг судлан үйлдвэрлэж, халдвар дэлгэрч буй улс орнуудад чадахынхаа хирээр тусламж үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэв.

Хятадын эхний ээлжийн эмчилгээний баг Италид хүрч, Хятадын хандивын эд материйг зөөн аваачжээ.

03-р сарын 17

Хятадын өөрөө судлан үйлдвэрлэсэн 14 төрлийн оношлуурыг дэлхийн 11 оронд нийлүүлж байна.

03-р сарын 26

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд шинэ коронавирусийн халдварын талаарх Их Хорийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож, "Коронавирусийн эсрэг хүчээ нэгтгэн ажиллацгааж, хүнд бэрхшээлийг хамтдаа туулъя " гарчигтай чухал илтгэл тавьжээ.

Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлагийн тоо баримтад харуулснаар, 3-р сарын 26-ны байдлаар, Хятад улс 4 ээлж хуваан, дэлхийн 89 орон, олон улсын 4 байгууллагад тусламж үзүүлж, 5 дахь ээлжийн тусламжийн төслийг боловсруулж байна.

03-р сарын 27

Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Трамптай утсаар ярьжээ.

03-р сарын 29

Төрийн зөвлөлийн хамтарсан сэргийлэн хянах механизм хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын нутагт тахлын тархалтыг үндсэндээ таслан зогсоосон гэж мэдэгдэв.

03-р сарын 30

Америкийн цээжний эмч нарын холбооны урилгаар Хятад Америкийн мэргэжилтнүүд "Коронавирусийн цахим форум" -д оролцож, халдвартай тэмцэх Хятадын туршлагыг хуваалцжээ.

Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шяовэй АНУ-ын Эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний сайд Ажатай утсаар ярьсан бөгөөд 03-р сарын 27-ны өдөр Хятад, Америкийн тэргүүн нарын утсаар ярьсан асуудлуудыг хэрэгжүүлж, Хятад улсын тахлаас урьдчилан сэргийлж, эмчилж буй байдлын тухай үе шаттай танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

03-р сарын 31

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадын засгийн газар дэлхийн 120 улс, олон улсын 4 байгууллагад эмчилгээний зориулалттай маск, N95 маск, хамгаалалтын хувцас, нуклейн хүчлийн оношлуур, амьсгалын аппарат зэрэг тусламж үзүүлэв. Түүнчлэн Хятадын орон нутгийн захиргаа найрсаг хотууд болон бусад сувгуудаар 50 гаруй оронд эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, Хятадын компаниуд эмнэлгийн хэрэгслийг 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад хандивласан гэв.

Найруулагч:С.У
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:3155
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой