Хятадын Синьхуа агентлаг 04-р сарын 06-ны өдөр “Хятад улс COVID-19-ийн халдварын байдал, олон улсын хамтын ажиллагааны товч тэмдэглэлийг нийтлэв” гэх нийтлэлийг цацсаны дараа улсын гадаад дахь маш олон хүмүүсийн анхааралд хүрсэн байна.
Беларусийн Үндэсний Шинжлэх Ухааны Академийн захирал Владимир Гусаков хэлэхдээ:
- Хятад улс вирусний тархалтыг зогсоох эрчимтэй арга хэмжээ авч, мөн олон улс орнуудтай мэдээлэл хуваалцан, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр шийдэмгий ажилласан. Хятад улс шинжлэх ухааны аргаар урьдчилан сэргийлэх, цогц арга хэмжээ авахын чухал чанарыг практик үйлдлээрээ нотолж, халдварт өвчний эсрэг тэмцэхэд үлгэр жишээ үзүүлсэн гэжээ.
Франц улсын Парисын 8-р их сургуулийн профессор Пьерре Пикарт /Pierre Picquart/ хэлэхдээ:
- "Хотоо хаах" зэрэг Хятадын Засгийн газраас авсан арга хэмжээ урьд өмнө байгаагүй, шийдэмгий бөгөөд үр дүнтэй байсан. Энэ нь мөн бусад улс орнуудын урьдчилан сэргийлэхэд алтан боломжийг олгосон. Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилт гэдгийг Хятад улс олон удаа цохон тэмдэглэж байсан ба Франц улсыг багтаасан олон улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын нийгэмлэгийн эрүүл мэндийн хямралыг шийдвэрлэхэд хувь нэмэр үзүүлж байна гэжээ.





























































