Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсад зориулсан хандивын аян үргэлжилсээр

БНХАУ-ын аж ахуйн нэгж, хувь хүнээс халдварт өвчний эсрэг тэмцэхэд зориулан Монгол Улсад хандивласан хандивын эд материалыг Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Б.Гантулга нар 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авлаа.

Хандив өргөх арга хэмжээний үеэр Үхань хотын “Лань Хай Жы Күн” технологийн компани, Өвөр Монголын “Монгол Хан” компани, Өвөр Монголын “Шы Жи Хү Бай” архины үйлдвэрлэл, Шанхайн “Жүнь Мянь” технологийн компани, Хятадын Хяналт шалгалт, гэрчилгээний группийн Өвөр Монгол дахь компани, Өвөр Монголын Шинь Шян цахилгаан эрчим хүчний инженерийн компани, Өвөр Монголын Юнь Хэ эрчим хүчний компани зэрэг хамт олон болон Өвөр Монголын иргэн Хувьсгалтын гэр бүлээс Монгол Улсад зориулан ариутгалын аппарат, ариутгах шингэн зэрэг халдваргүйжүүлэх эд материалыг хандивласан байна.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг /баруун/

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг хэлэхдээ:

- ӨМӨЗО-ы нийт ард иргэд болон бүх Хятадын ард түмэн “COVID-19” анх дэлгэрсэн цагаас эхлэн Ши Жиньпин даргын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор намын төв хороо, төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсэг байгуулж, улс орон даяар бүх шатны байгууллага, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэн, тууштай, шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлсний үр дүнд вирусийн халдвар авагчдын тоо буурч, эдгэсэн иргэдийн тоо улам бүр нэмэгдэж, “COVID-19”-ийн тархалтыг зогсоох анхны ялалтаа байгуулсныг бид баяртайгаар харж байна. Хятадын төр засгийн ололт амжилтыг бид өндрөөр үнэлж, хүндэтгэл хүлээлгэж байна. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын төр засаг, ард түмэн энэхүү аюулт өвчнөөс удахгүй ангижирч чадна гэдэгт бас бүрэн итгэлтэй байна.

БНХАУ нь дэлхий нийтийн өмнө том гүрний үүрэг хариуцлагаа хүлээн, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, олон улсад нээлттэй, ил тод байдлаар “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллээ хуваалцан, мөн вирусийн тархалт хурдацтай явагдаж байгаа бусад улс орнуудад өөрсдийн хуримтлуулсан туршлага, эрүүл мэндийн чиглэлийн техник хэрэгсэл, эмч нарын баг бүрэлдэхүүнээр дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархлыг хүлээж байна.

Өнөөдөр энд хандивлаж байгаа бэлэг нь хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулж байгаа том хувь нэмэр, найрамдалт нөхөрлөлийг бэхжүүлэхэд үзүүлж байгаа үйл явдал юм. Үүгээрээ ӨМӨЗО-ы ард түмний чин сэтгэл, хамтын хүсэл эрмэлзлээ илэрхийлж байна. Өвчин бол хэсэг хугацааных, найрамдалт нөхөрлөл, хамтын ажиллагаа бол урт хугацааных байдаг билээ. Монгол, Хятад хоёр орны ард түмний эрүүл мэндийн төлөө бид хамтдаа хийж чадах бүхий л зүйлээрээ хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Итгээд та бүхэндээ Монголын нийт ард түмэнд өөрийнхөө боломжтой бүхий л зүйлээрээ тусалсанд ӨМӨЗО-д суугаа ерөнхий консулын хувьд ч тэр, Монгол Улсын ГХЯ, засгийн газрынхаа нэрийн өмнөөс та бүхэндээ гүн талархал илэрхийлье гэсэн байна.

“COVID-19”-ийн эсрэг тэмцэж байгаа энэ үед холын холоос Монгол Улсад тусалж, нийгмийн хариуцлагын үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж байгаа”-г нь үнэлэн, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас хандив өргөсөн хамт олонд талархлын бичиг гардууллаа.

Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн холбооны тэргүүн Ү.Тунгалаг ёслолын ажиллагаад оролцон, үг хэлсэн байна. 

Арга хэмжээний үеэр 

Монгол Улс дахь Өвөр Монголын бизнесийн холбооны тэргүүн Ү.ТУНГАЛАГ /зүүнээс 2-р/

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.БАТХУЯГ /зүүн/ хандив өргөсөн иргэн ХУВЬСГАЛТ /баруун/-ад талархлын бичиг гардуулж буй нь

Зохиогч:Бэлтгэсэн: М.Банди, С.Урьхан
Найруулагч:С.У
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:9689
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7