“COVID-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш Өвөр Монголын Хөххотод 36 зочид буудал сонгон, хилээр орж ирж буй иргэдийг төвлөрүүлэн тусгаарлах зорилгоор эмнэлгийн ажиглалтын цэгүүдийг байгуулжээ. Төвлөрсөн тусгаарлах эмнэлгийн ажиглалтын цэг бүр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах штаб, дүүргийн удирдлага, тогтмол халдваргүйжүүлэлт, биеийн температурыг тогтмол хугацаанд нь хянах, өвчний хяналтын хэлтэстэй цаг тухайд нь холбогдох, үүнтэй зэрэгцэн тусгаарлах зэрэг арга хэмжээг авч, тусгаарлалтын дүрмийг чанд мөрдөж ажиллаж байна. Тусгаарлагдаж байгаа хүмүүсийн амь насны аюулгүй байдлыг хангах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа юм.


































































