Хятад улсын Засгийн газраас Хорватад тусалсан халдварт тахлын эсрэг эмнэлгийн эд бараа тухайн орон нутгийн цагаар 04-р сарын 12-нд Загреб хотод хүрэв.
Хятад улсаас Хорватад суугаа элчин сайд Шюй Эрвэнь, Хорватын Эрүүл мэндийн сайд Беррош, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Петцич нар онгоцны буудалд хүрч хүлээн авав.

Энэ удаагийн тусламжийн эд бараанд эмчилгээнд хэрэглэх амны хаалт, хамгаалалтын хувцас, нэг удаагийн резин мэс заслын бээлий зэрэг багтжээ.

Беррош Хятад улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлж, мөн Хятад улсаас ирсэн эмнэлгийн тусламжийн эд материал Хорватын Засгийн газар, ард түмэнд тахалтай тэмцэхэд итгэл, хүч өгч байна. Тэр дундаа Хятад улс Дунд Зүүн Европын 17 улс оронтой хийсэн "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хянах талаарх мэргэжилтнүүдийн видео хурал нь Хорватад чухал ач холбогдолтой туршлага, лавлагаа болно гэжээ.






























































