Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Үхань хот “Хэвийн байдалдаа орж эхэлжээ”

Дөрөвдүгээр сарын наймнаас Үхань хотын хөл хориог цуцалснаас хойш зам тээвэр сэргэж, улмаар эдийн засаг, нийгмийн ажиллагаа “Хэвийн байдалдаа орсон” гэж хэлж болно.

   Үхань хотын хувьд хүнсний үйлдвэрлэлийн чухал “бааз” гэгддэг бол одоо хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр зэрэг сэргэсэн бол?

   Үхань хотын “Чаожян” ресторан ажилтнуудаа нуклейн хүчлийн шинжилгээнд тогтмол хамруулж байна. Тус ресторан цар тахлын хамгийн хүнд үед ч үйл ажиллагаагаа зогсоогоогүй, харин өдөр болгон түр эмнэлгийн эмчилгээний ажилтнууд, хорооллын олон ажилтнуудад хоол унд хүргэж ажилласан юм. Рестораны ажилтан Ү Мэн:

- Би ажилдаа эргэж ирснээс хойш одоо хүртэл ер нь нуклейн хүчлийн шинжилгээг тогтмол өгч байна. Ердөө 15 хоногт нэг удаа өгч, одоо болтол хоёр удаа өгөөд байна гэж хэллээ.

    Одоо тус рестораны интернэтийн захиалга өдөр ирэх тусам нэмэгдсэн боловч хүргэлтийн ажилтнууд рестораны гадна халуунаа үзүүлж, гараа ариутгасны дараа тусгай цонхоор захиалгын хоол ундыг авч, рестораны ажилтнуудтай ойрын хавьталгүй байхыг баталж байна. Рестораны менежер Цүй Ибин:

- Хүргэлт үйлчилгээнд бүгд тусгай зориулалтын дулааныг хадгалах, тусгаарлах хайрцаг ашиглаж байгаа бөгөөд бүгдийг ариутган, халдваргүйжүүлж байна. Бид хоол ундаа бэлдэх, хийх, хүргэх зэрэг дамжлагын явцад бүрэн “тусгаарласан” байхыг баталж байна гэж ярьлаа.

    Өдгөө Үхань хотын хоол хүнсний салбар хэвийн үйл ажиллагаагаа алгуур сэргээж байгаа бол тус хотод нийт 50 мянган гуанз рестораны 10 мянга нь хүргэлт үйлчилгээ үзүүлж байна. Үүнд чиглүүлэн хотын Гуанз рестораны холбоо “Хоол ундны салбарын халдварт өвчнөөс сэргийлэх ажлын дүрэм” боловсруулж, үйлчлэгч, үйлчлүүлэгч аль алиных нь эрх ашгийг батлахын төлөө ажиллаж байна.  Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээсний дараа өдөр болгон ажилтнуудынхаа эрүүл мэндийг шалгаж, баталгаажуулахын зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээний явцдаа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ч тэргүүлэх байранд тавьж, хамгийн чанга стандартын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Тухайлбал: өнгөрсөнд 84 цаг тутамд нэг удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг байсан бол одоо 24 цаг тутамд хийх болж, савлах дамжлагаас бусад үйлдвэрлэлийн цехэд байнга агаар нэвтрүүлж байна.

Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:7026
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7