Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Тахлын эсрэг хамтдаа – Киргизстан улсын Ерөнхийлөгч талархал илэрхийллээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 14-ний өдөр Сербийн Ерөнхийлөгч Вучич /Aleksandar Vučić/, Киргизстан улсын Ерөнхийлөгч Жеенбеков /Sooronbay Jeenbekov/, Финляндын Ерөнхийлөгч Нинисто /Sauli Niinisto/ нартай тус тус утсаар холбогдсон байна.

“COVID-19” дэлхийн хэмжээнд дэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд асар их аюул учруулж байгаа өнөөдөр Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”-ийн үзэл баримтлалыг баримтлан, улсын дотоод дахь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгт дэмжлэг, туслалцаа үзүүлсээр байна.

Ши Жиньпин дарга 14-ний өдөр тус гурван улсын ерөнхийлөгчтэй холбогдох үеэр тухайн орны “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Киргизстан улсын Ерөнхийлөгч Жеенбеков хариу илэрхийлэхдээ:

- Хятад улс “COVID-19”-ийн эсрэг тэмцэх талд томоохон амжилт гарган, улмаар дэлхийн хэмжээн дэх “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд асар их дэмжлэг үзүүлж, тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаад чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлж байна. Энэхүү удаагийн халдварт өвчний тархалт нь таны дурдсан “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”-ийн талаарх үзэл баримтлалын яаралтай, бодитой, цаг үед нийцсэн шинж чанарыг дахин тодрууллаа. Хятад улсад байгаа Киргизийн иргэдэд анхаарал халамж тавьж, мөн Киргиз улсын халдварт өвчинтэй тэмцэх талд дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Киргиз улс өнө үүрд Хятадын ард түмний хамгийн найдвартай сайн найз, сайн хамтрагч байх болно гэжээ.

Найруулагч:С.У
Эх сурвалж:Синьхуа сайт
Мэдээ үзсэн:7061
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7