
Халдварт өвчний тархалт нь хөдөлмөрлөх хүчний хомсдол, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах эрсдэлийг нэмэгдүүлэн, зарим улс, бүс нутгийн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас анхааруулсан байна.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 04 дүгээр сарын 08-ны өдөр байнгын хурал хуралдуулж, Хятад улсын газар тариалангийн ургац жил дараалан элбэг хурааж, үр тарианы нөөц хангалттай байгаа учраас үр тариа, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүнийг бүрэн хангах чадвартай гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн хурлаар хаврын улиралд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, үр тарианы зах зээл дэх үнийн хяналтыг чангатган, зах зээлийн нийлүүлэлт, үнэ ханшийг үндсэндээ тогтвортой байхыг батлах хэрэгтэй гэж шаардсан байна.
-Хятадын ард иргэд “хоолны аяга”-аа гартаа атгаж, өөрсдийн үр тариагаа аягалах хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга дурдаж байсан удаатай. Өнөөдөр Ши Жиньпин даргын олон дахин онцлон дурдсан хүнсний аюулгүй байдлын талаарх утга учир улам тодорсоор байна.
Хятад улсад нэг тэрбум гаруй хүн “хоол” шаардаж байдаг ба ертөнцийн олон мянган асуудлын дунд хоолны асуудал хамгийн чухалд тооцогддог. Түүхийн туршлагаас харахад улс гүрэн зөвхөн хүнс тэжээлийн үндсэн хангамжийг баталгаажуулсан сууринд хүнсний аюулгүй байдлын талаарх санаачилгыг гартаа атгаж, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий байдлыг эзэмшиж чаддаг.
Эрсдэлтэй тулгарах тусам хөдөө аж ахуйг тогтворжуулж, үр тарианы болон чухал хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. “COVID-19”-ийн эсрэг тэмцлийн цаг үед Ши Жиньпин дарга хүнсний аюулгүй байдлын асуудлаар олон удаа санал дурдаж байсан. Тодруулбал, "Бүс, зэрэг хуваан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг чанд хэрэгжүүлэхийн зэрэгцээ хаврын тариалангийн ажлыг зохион байгуулж, зуны ургац хураалтыг баталгаажуулах хэрэгтэй”, “Үр тарианы үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих хэмжээг нэмэгдүүлэн, үр тарианы үйлдвэрлэлийн үндсэн үр ашгийг баталгаажуулж, үр тарианы талбай, гарцын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй”, “Халдварт өвчний тархалт хамгийн ноцтой байгаа Хүбэй зэрэг мужид ч бодит нөхцөл байдалтайгаа тохируулан тариаланчдыг зохион байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэлээ эхлүүлэх хэрэгтэй” гэх мэт.
Хүнсний аюулгүй байдал мөнхийн сэдэв юм.





























































