Үхань хотоос хөдөлсөн Хятад-Европын галт тэрэгний X8015 ээлжийн галт тэрэг энэ сарын 14-нд Герман улсын Хойд Рейн-Вестфалиягийн Дуйсбург гармын ачааны зогсоолд хүрэв. Тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ авснаас хойш Хятад-Европын галт тэрэг Үхань хотоос хөдөлж аяллаа эхлүүлсэн эхний ээлж болно. Мөн тус Хятад-Европын галт тэрэг (Ухань) нь хэвийн үйл ажиллагаагаа сэргээснийг харуулж байгаа юм.
Энэ удаагийн Хятад-Европын галт тэргэнд (Ухань) тээвэрлэж буй ачаа бараанд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хянах эд хэрэгсэл, Унгар-Сербийн төмөр замын барилгын материал, экспортын авто машины сэлбэг тоног багтжээ. Галт тэрэг нь Дуйрбург хотод хүрсний дараа ачаа бараагаа Герман, Франц, Унгар, Чех, Польш зэрэг улс орнуудад тараах юм.

Хятад улсаас Дюссельдорфод суугаа Ерөнхий Консул Фэн Хайян, Хойд Рейн-Вестфалиягийн Зам Тээврийн Яамны сайд Юстер нар энэ ээлжийн онцгой ач холбогдол бүхий Хятад-Европын галт тэргийг (Ухань) хүлээн авах ёслолд оролцов.
Фэн Хайян хэлэхдээ: - Хятад-Европын галт тэрэг (Ухань) нь хэвийн үйл ажиллагаагаа сэргээн эхлүүлсэн нь Хятад улсын "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хянах ажил чухал үр дүнд хүрсэн, Хятад улс эмх цэгцтэйгээр аж ахуйн нэгжүүдийн ажил үйлдвэрлэлийг сэргээн эхлүүлсэн болон дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээг тогтвортой байлгах бодлогын үр ашгийг харуулж байгаа юм гэжээ.

Юстер хэлэхдээ: - Хятад улсаас төмөр замаар зөөвөрлөж буй эдгээр эд материалууд ялангуяа эмнэлгийн материалууд маш их хэрэгцээтэй, ач холбогдолтой юм гэжээ.





























































