Антонио Гутерриш хэлэхдээ:
- "COVID-19"-ийн талаарх “буруу мэдээлэл” өдгөө дэлхийн хэмжээнд түргэн тархаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг тэдгээр хор хөнөөлтэй санаачилга, хууран мэхэлсэн арга төсөл болон үзэн ядсан шинжтэй үг ярианаас заавал сэрэмжлэх хэрэгтэй гэсэн байна. Түүнчлэн улс орнуудын ард түмэн шинжлэх ухаанд итгэн, хүч сэтгэлээ нэгтгэж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том сорилтын шинжтэй хямралын эсрэг хамтаар тэмцэхийг тэрээр уриалсан байна.





























































