
Тусламжийн материалд амьсгалын аппарат, вирусийг ялгах төхөөрөмж, нуклейн хүчил илрүүлэх урвалж, эмнэлгийн хамгаалалтын хувцас, хамгаалалтын маск багтсан байна.
Суданы Гадаад Хэргийн орлогч сайд ноён Сидиге хэлэхдээ: - Судан улсад тахлын хүнд сорилт тулгарч байгаа энэ үед Хятадын Засгийн газраас "Даарсан үед дах хүргэж" шинэ коронавирусний эсрэг тэмцэхэд Судан улсад үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Энэ нь хоёр орны стратегийн түншлэл, хоёр орны ард түмний найрсаг найрамдалт харилцааг улам бэхжүүлж байна. Одоогийн байдлаар Судан улсад тахлын эсрэг материал маш хомс, эмнэлгийн ажилтнууд цөөн байгаа бөгөөд Судан улсад цаг тухайд нь халуун гараа сунгасан Хятадын ард түмэнд талархаж байна. Та бүхий хайр халамж халдварт өвчинтэй тэмцэх итгэлийг өгсөн гэв.





























































