Хятад улсын анагаах ухааны мэргэжилтнүүдийн баг энэ сарын 16-нд Naypyidaw хотод Мьянмар улсын Эрүүл мэнд, спортын яамныхантай тахал өвчний эсрэг ажлын талаар санал солилцов.
Мьянмарын Эрүүл мэнд, спортынн сайд Минтуи Засгийн газраа төлөөлөн Хятадын мэргэжилтнүүдийн багийнхныг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрээр:
- Мэргэжилтнүүдийн баг Мьянмар дахь тахал өвчний эсрэг ажлын хамгийн их шаардлагатай үед туслалцаа үзүүлэв. Энэ нь Мьянмар, Хятад хоёр орон нь найрсаг харилцаатэй түнш гэдгийг харуулж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд эмчилгээний мэргэжилтнүүдийн баг Янгон ба Мандалай хотуудад очиж, оношилгоо, эмчилгээ, халдварт тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Мъянмарын талд шинжлэх ухааны зөвлөгөө өгч, мөн практик санал дэвшүүлэв. Хятад улсын хуваалцсан арга туршилга маш үэн цэнтэй юм. Мъянмар улс эдгээр мэргэжилтнүүдийн багийн хангасан зөвлөмжийг бүх улс орон даяар сурталчлан түгээж, мөн тахал өвчний эрсэг тэмцэх талаар Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж хэллээ.
Мъянмар дахь Хятад улсын элчин сайд Чэн Хай:
- Хятад улсын анагаах ухааны мэргэжилтнүүдийн баг Мъянмарт хүрч, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай туршлага солилцож, хамтран ажиллаж байгаа нь Хятад Мъянмарын найрамдал ба хувь тавилангийн хамтын цогцын үзэл баримтлалыг харуулж байна. Мъянмар дахь Хятад улсын элчин сайдын яам нь Хятад дахь холбогдох газар, орон нутгийн байгууллагуудтай харилцаж, Мъянмарын талд тусалж, хамтран ажиллах талаар санал болгох болно. Үүгээр Мъянмарын тахал өвчний эсрэг тэмцлийн ажлын эцсийн ялалтанд эерэг хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийллээ.






























































